(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Манай бизнес эрхлэгчид Шанхай, Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан шилдэг аж ахуй нэгжүүдээс туршлага судаллаа

2024/11/08 0

МҮХАҮТ-аас Шанхайн импортын барааны 7-р экспод бизнес эрхлэгчдийн 30 гаруй төлөөлийг хамруулж, оролцууллаа.

Энэ үеэр манай аж ахуй нэгжийн төлөөллүүд дэлхийн олон орны шилдэг бараа бүтээгдэхүүнийг судалж, хамтран ажиллах боломжууд, шинэ технологитой танилцсан юм. 

Мөн экспогийн үеэр Шанхайн болон Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан шилдэг аж ахуй нэгжүүдтэй танилцах уулзалт хийлээ. Тухайлбал, Хятадын буухиа шуудангийн салбарт эхний байранд бичигдэж буй Юаньтунг группийн ТУЗ-ийн дарга Уи Хуйжао өөрийн биеэр Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдийг хүлээн авч дотно яриа өрнүүллээ. Мөн ойрын хугацаанд Монгол улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулахаар судалгааны баг илгээнэ хэмээсэн юм. 

Түүнчлэн бизнес эрхлэгчид Шанхай хотын хөгжил дэвшилтэй танилцаж хотын тойрон аялал хийв.

Шанхай Тианьюунг Ухаалаг төхөөрөмж ХК

Шанхай Тианьюунг Ухаалаг төхөөрөмж ХК нь анх 1996 онд байгуулагдсан бөгөөд 2005 оноос эхлэн томоохон автомашины брэндүүдийн үйлдвэрийн дамжлагыг хийж байсан бөгөөд 2018 онд нээлттэй хувьцаат компани болж, өдгөө дэлхийн автоматжуулалтын салбарын тэргүүлэгчдийн нэг болон хөгжиж, олон улсын шинэ, шилдэг технологиудыг ашиглан харилцагч нартаа системийн төлөвлөлт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон ашиглалтын ерөнхий систем гэсэн цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Тус компани нь өөрийн өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, чадварлаг баг хамт олноор дамжуулан дэлхийн автомашины салбарын томоохон брэндүүдэд өөрсдийн автоматжуулалтын системийн үйлчилгээг хүргэн ажилладаг бөгөөд үүнд автоматжуулсан угсралт, эх биеийн гагнуур, төхөөрөмжийн тест, туршилтын тавцан, автоматжуулсан удирдлага болон мэдээллийн систем, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт амжилт олоод байна. Хамтран ажилладаг байгууллагуудаас дурдвал, Volkswagen, Ford, Benz, Nissan, Mazda, Geely, Fiat, ChangAn зэрэг томоохон брэндүүд байна.

    YTO Express

Юаньтунг Экспресс компани нь 2000 оны тавдугаар сард Шанхай хотноо байгуулагдсан бөгөөд шуудан илгээмж, агаарын тээвэр, банк санхүү, худалдаа зэргийг нэгтгэсэн олон улсын компани болон хөгжөөд байна. Харьяа компаниуд болох Юаньтунг Экспресс нь Шанхайн хөрөнгийн бирж, Юаньтунг Олон улс Экспресс нь Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байна. Нийт 5045 гаруй салбар компаниудтай, 75,000 гаруй үйлчилгээний цэг, 71 шуудан нэгтгэлийн төвтэй бөгөөд БНХАУ-ын бүхий л муж, хотуудыг хамраад байна.

Уг компани нь нийт 450 мянган ажилтнуудтай бөгөөд 2024 оны хагас жилийн байдлаар нийт орлогын хэмжээ 32.56 тэрбум юань, сард 80 сая ширхэг буухиа шуудан тээвэрлэдэг.

Юаньтунг Олон улс Экспресс компанийн хувьд 18 улс, оронд 50 гаруй салбар компани, төлөөлөгчийн газартай бөгөөд 500 гаруй албан ёсны төлөөлөгч байгууллагуудаар дамжуулан дэлхийн 6 тивийн 150 гаруй улс оронд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

Тус компани нь удаа дараа БНХАУ-ын хувийн хэвшлийн шилдэг 500 ААН, үйлчилгээний салбарын шилдэг 100 ААН, Шанхай хотын хувийн хэвшлийн шилдэг 10 ААН жагсаалтад тус тус багтаж байсан.

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06