(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол улсад анх удаа Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын мэргэжлээр ажиллангаа суралцах боломжтой боллоо

2024/11/05 0

 Өнөөдөр /2024.11.05/ Налайхын Политехник коллежид Монгол улсад анх удаа Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын мэргэжлээр ажиллангаа суралцах боломжтой Хосмог сургалтын нээлт боллоо. Мэргэжлийн боловсролын хосмог сургалт нь нийгэм, ажил олгогч, суралцагч зэрэг бүх оролцогч талуудад харилцан ашигтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шалгарсан үр дүнтэй сургалтын хэлбэр юм.

МҮХАҮТ-ын хувьд үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хосмог сургалтын тогтолцоог Монгол Улсад нутагшуулах хөгжүүлэх санамж бичгийг 2024 оны 3-р сард Боловсролын яамтай байгуулсан. Улмаар хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагын хувьд Төр-Хувийн хэвшлийн урт хугацааны тогтвортой үргэлжлэх хамтын ажиллагааг бий болгох зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд сургалтын газар байгуулсан билээ.

Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга Өлзийцэцэг Налайхын Политехник коллежийн Хосмог сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монголын боловсролын салбарт хосмог сургалтын тогтолцоог шинээр нэвтрүүллээ. Хөдөлмөрийн зах зээл дээр ур чадвартай, ажил олгогчийн шаардлагад нийцсэн суралцагчдыг бэлтгэх боломж бүрдэж байгаа юм” гэдгийг онцолсон юм. 

МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар сургалтыг нээж үг хэлэхдээ “ААНБ-уудад чадварлаг мэргэжилтэй ажилтан дутмаг байгаа. Нөгөө талаас нийгэмд ажилгүйдэл их байгаа өнөө  үед энэхүү Хосмог сургалтын тогтолцоо үүсэж эхэлж байгаа нь тун оновчтой шийдэл юм. Цаашид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Мэргэжлийн Боловсролын салбарт орж, Монгол Улсын мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх үйл ажиллагаанд манлайлан оролцоно. Хүн ам зүйн шалтгаантай ажиллах хүчний хомсдолыг дагаад ААНБ, компаниудад бүтээмжээ дээшлүүлэх хөрөнгө оруулалтууд, шинэ технологи, тоног төхөөрөмжүүдийг урт хугацаанд зөв зохистой ажиллуулах мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан шаардлагатай байна. Тиймээс ААНБ-Сургууль хамтран ажлын байранд шаардлагатай ур чадварыг сургалтын хугацаанд бүрэн олгох зорилготой. Мөн сургалт оновчтой болсноор компани дахин сургах зардал гаргаж, цаг хугацаа алдахгүй. Төгсөгч шууд туршлагатай ажилтны хэмжээнд цалинжих боломжтой болох юм ” хэмээлээ.

Мөн энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр “Монголын боловсролын системд өнөөдөр маш чухал ажил эхэлж байна. Ажиллангаа, цалингаа авангаа гурван жил суралцаад мэргэжлийн бүрэн эрхтэй, мөн ажлын байрны 100 хувийн баталгаатай үлдэх юм. Монголд цахилгаанчин мэргэжил маш дутмаг байдаг. Тиймээс цахилгаанчдыг ажлын байрандаа ажиллаад дадлагажиж байх хугацаанд нь бэлдэх боломжтой болж байна. Аж ахуй нэгж, сургалтын байгууллага буюу Мэргэжлийн боловсролын сургууль, МҮХАҮТ, Боловсролын яам гурвалсан харилцаа үүсгэж байна гэсэн үг. Бүх хүн дээд сургуулиар дамжиж бэлтгэгдэнэ гэж байхгүй. Өнөөдөр компани, аж ахуй нэгжид байгаа боловсон хүчин, хүний нөөцийн дутагдлыг арилгахад хамгийн чухал үйл ажиллагаа болж байна. Нэгдүгээр курстээ 70 хувь, хоёрдугаар курстээ 50 хувь, гуравдугаар курстээ 30 хувь онолын хичээл үзнэ. Бусад үед дандаа ажиллаад явна гэсэн үг” гэлээ.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05