(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТОЙМ: МҮХАҮТ-Д ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ /2024.10.14-2024.10.18/

2024/10/18 0

МҮХАҮТ-д энэ долоо хоногт /2024.10.14-2024.10.18/ өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ТОМИЛОЛТ Баруун бүсийнхэн Ү Жя Чюй хотын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

БНХАУ-ын Шинжаан уйгурын Өөртөө засах орны Бүтээн байгуулалтын 6-р дивизийн харьяа Ү Жя Чюй хот болон Монголын баруун бүсийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт, форум гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.  Энэ сарын 15-нд эхэлсэн ууулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга С.Баясгалан болон Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн салбар танхимын дарга нар, баруун бүсийн 16 компанийн 40 орчим бизнес эрхлэгчид оролцож, өөрсдийн бизнесээ танилцуулж, туршлага судлах, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, хятадын талтай бодит хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн юм. 

Мөн тус хотноо энэ сарын 16нд "Шинжааны Ү Жя Чюй хотын бизнес форум" боллоо. Форумд манай бизнес эрхлэгчдээс гадна Хятад талаас 400 гаруй иргэн, бизнес эрхлэгчид оролцсон юм. Харин уулзалт, форумын гурав дахь өдөр баримт бичигт гарын үсэг зурж, гэрээ хэлцлүүд байгууллаа. Тухайлбал, Ховд Ү Жя Чюй хотын хооронд ах дүү хотын гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн МҮХАҮТ болон Ү Жя Чюй хот, Ү Жя Чюй хотын дарга болон МҮХАҮТ-ын Ховп аймаг дахь салбар танхимын дарга Б.Ганзориг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. 

Таныг чадварлаг манлайлагч болоход хөтлөх “Harvard ManageMentor”-ын найм дахь хөтөлбөр эхэллээ

МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес Академи”-ийн зүгээс таныг чадварлаг, хүчирхэг манлайлагч болоход туслах, МАНЛАЙЛАЛ, МЕНЕЖМЕНТИЙН ур чадварыг сайжруулах “Harvard ManageMentor” цогц хөтөлбөрийн найм дахь удаагийн элсэлтийн хичээл өнөөдөр /2024.10.18/ эхэллээ. Энэ удаагийн хөтөлбөрт салбар бүрийн төлөөлөл болсон 80 гаруй компани, аж ахуй нэгжийн удирдах түвшний албан тушаалтнууд хамрагдахаар бүртгүүлжээ.

Австралийн Парламентийн Сенатын Танхимын Ерөнхийлөгч Сью Лайнес МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөр зочиллоо

Австрали Улсын Парламентын Сенатын Танхимын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Сью Лайнес тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” (БЭЭТ)-өөр зочиллоо. “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дэргэд нээгдсэн бөгөөд энэ үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ дэлгэж угтав. 

Тус уулзалтад Монгол Улсад суугаа Австрали Улсын бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит Азийн сангийн суурин төлөөлөгч Сара Таялор, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, дэд захирал Ц.Магнайбаатар нар оролцсон юм. 

 

ТОМИЛОЛТ: Шинжааны Ү Жя Чюй хотод болсон "Бизнес форум"-д баруун гурван аймгийн бизнес эрхлэгчид оролцлоо

БНХАУ-ын Шинжаан уйгурын Өөртөө засах орны Бүтээн байгуулалтын 6-р дивизийн харьяа Ү Жя Чюй хот болон Монголын баруун бүсийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт энэ сарын 15-нд эхэлсэн. Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга С.Баясгалан болон Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн салбар танхимын дарга нар, баруун бүсийн 16 компанийн 40 орчим бизнес эрхлэгчид оролцож, өөрсдийн бизнесээ танилцуулж, туршлага судлах, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, хятадын талтай бодит хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн юм. 

Харин өчигдөр /2024.10.16/ тус хотноо "Шинжааны Ү Жя Чюй хотын бизнес форум" боллоо. Форумд манай бизнес эрхлэгчдээс гадна Хятад талаас 400 гаруй иргэн, бизнес эрхлэгчид оролцсон юм. 

Шинжаан Уйгарын өөртөө засах орны Ү Жя Чюй хотын намын дарга Жинг Давэй тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн  наймдугаар сард  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод албан айлчлал хийж, МҮХАҮТ-ын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийсэн. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох уулзалт, форум хийхээр тохирсон нь ийн хоёр сарын дараа биелэлээ олж буй юм. 

МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчдийг газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт хийх ХАБ-ын сургалтад хамрууллаа

МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газраас нийт экспертүүддээ Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй болон газрын тосны бүтээгдэхүүний хэмжилт тооцоолол хийх аргачлалын талаар сургалтыг 2024 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Эхний өдөр танхимын сургалт орсон бөгөөд ШУТИС ХШУС Химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Тунгалагтамир "Газрын тосны бүтээгдэхүүнд хэмжилт хийх аргачлал" сэдвээр сургалт оров. Дараа нь МҮХАҮТ-ын хэрэглэгч үйлчилгээний газрын ачаа шалгагч Л.Оюунбилэг "Барааны тоо, чанар шалгах үйл ажиллагаа"-ны талаар ярьсан юм. 

Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, туршлага судална

МҮХАҮТ-ын Хөвсгөл аймгийн салбар танхимын дарга Д.Гэрэлтуяа аймгийнхаа бизнес эрхлэгчидтэй хамт Улаанбаатар хотод байрлах “АПУ” ХХК, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь “Спирт бал бурам”-ын үйлдвэртэй танилцах бизнес аялал зохион байгуулж байна.

Үүний хүрээнд энэ сарын 16-нд Улаанбаатар хотод ирсэн бөгөөд МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар тэднийг хүлээн авч уулзлаа. Дэд дарга Ц.Магнайбаатар аж ахуй нэгжүүдэд МҮХАҮТ-ын газар хэлтсүүдийг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, орон нутгийн бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжих боломж байгаа талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Тайванийн компани Монголын зах зээлд хэрхэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар санал солилцлоо

Тайванийн “Taiwan Yes Deep Ocean Water” болон “Taiwan Fertilizer” компанийн төлөөллүүд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн болон Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Б.Жаргалсүрэн нартай уулзлаа.

Тус компаниудын хувьд Тайванд 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гадаад худалдаагаа өргөжүүлж, хамтран ажиллах ямар боломжууд байгааг эрэлхийлж буй аж. Улмаар бордоо болон бусад хүнсний бүтээгдэхүүн, далайн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, түүхий эд бэлтгэн нийлүүлдэг гэдгээ онцлон танилцууллаа. Харин МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Монголд орж ирж, бизнесээ өргөжүүлэх зорилгынх нь хүрээнд МҮХАҮТ-ын зүгээс зах зээлийн судалгаагаа хийхэд нь тусламж үзүүлж, мөн МҮХАҮТ-ын гишүүн компаниудад танилцуулж, зах зээлээ нээхэд нь гүүр болох боломж бийг дуулгалаа.

“Монголын арбитрын өдөр–2024”: Таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ хуваалцлаа

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас “Монголын арбитрын өдөр–2024” олон улсын хурлыг АНУ-ын Хувийн эрх зүйн хөгжлийн хөтөлбөр /Commercial Law Development Program/-ийн дэмжлэгтэйгээр МҮХАҮТ-ын Их танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд АНУ, ХБНГУ, БНХАУ, Хонг Конг, Сингапур зэрэг орнуудын тэргүүлэх мэргэжилтнүүд, арбитрчид, өмгөөлөгчид, хуулийн фирмүүд, төрийн болон бусад байгууллагууд биечлэн оролцож, туршлага солилцож, үзэл бодлоо хуваалцсан юм.

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно

Монгол Улс нь 1979 онд Олон улсын стандартчилалын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн стандартын өдрийг Тогтвортой хөгжлийн есдүгээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр “ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ХАМТЫН ЗОРИЛГО” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөрт зориулж Стандарт хэмжилзүйн газраас МҮХАҮТ, Европын холбооны Свич Ази хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” СОГЭ төсөл, ЕХ-ны Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөлтэй хамтран илтгэл, баярын хурал зохион байгууллаа. 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05