(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР: Хиймэл оюун ухаан, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгоно

2024/10/14 0

Монгол Улс нь 1979 онд Олон улсын стандартчилалын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн стандартын өдрийг Тогтвортой хөгжлийн есдүгээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр “ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ХАМТЫН ЗОРИЛГО” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөрт зориулж Стандарт хэмжилзүйн газраас МҮХАҮТ, Европын холбооны Свич Ази хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” СОГЭ төсөл, ЕХ-ны Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөлтэй хамтран илтгэл, баярын хурал зохион байгууллаа. Энэ үеэр Олон Улсын Стандартын байгууллагын Ази номхон далайн бүсийг хариуцсан зохицуулагч Стевен Лүис онлайнаар мэндчилгээ дэвшүүлэв.

“Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатар нээж үг хэлэхдээ “Дэлхийн стандартын өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна. Монгол Улсад стандарт хэмжилзүйн салбарын ажилтны өдөр тохиож байна. Засгийн газрын 2010 оны тогтоолоор Стандарт хэмжилзүйн газрын салбарын ажилтны өдөр гэж тунхаглажээ. Стандарт хэмжилзүйн газраас батлан гаргаж байгаа стандартаар бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэж байгаа бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэж байгаа хэрэглэгч та бидэнд бүгдэд нь хамаатай өдөр тохиож байна.

Энэ жилт Тогтвортой хөгжлийн есдүгээр зорилттой уялдуулж зохион байгуулж байгаагаараа онцлог. Хиймэл оюун ухааны эрин үеийн үйлдвэрлэл, инноваци, дэд бүтцийг хөгжүүлж, илүү сайхан ертөнцийг бий болгох уриан дор тэмдэглэж буй юм.

Дэлхий нийтийн өмнө тавьсан тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд худалдааг өргөжүүлэх, тойрог эдийн засгийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийг шинэ шатанд гаргах, олон улсын нийтлэг зарчим, стандартыг нэвтрүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжил зэрэг Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын бичиг баримтуудыг үр дүнд хүргэх хамгийн чухал замын зураглалын нэг хэсэг бол чанарын дэд бүтэц буюу Стандарт тохирлын үнэлгээ, хэмжилзүйн бодлогын асуудал юм.

Дэлхийн иргэд болон бизнес эрхлэгчид стандарт гэдэг ганцхан хэлээр ярьж, ойлголцож байна. Хиймэл оюун ухаанаар дэмжсэн уян хатан дэд бүтэц, тогтвортой хөгжилд хамгийн сүүлийн үеийн инновацийг хөхиүлэн дэмжсэнээр одоогийн болон ирээдүй хойч үеийн эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирэх илүү сайхан дэлхийг бид хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид хиймэл оюун ухааныг хэрэглэхтэй холбоотойгоор Олон улсын стандартын байгууллага, Олон улсын Цахилгаан техникийн хорооноос хамтран мэдээллийн технологийн салбарт батлан гаргасан 70 гаруй стандартад суурилсан үндэсний стандартыг батлан гаргах асуудал болоод байна. Та бидний хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх тул хиймэл оюун ухааны эрин үеийн үйлдвэрлэл, инноваци, дэд бүтцийг хөгжүүлэх, илүү сайхан ертөнцийг бий болгох гэсэн уриаг санаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна” гэлээ.

Түүнчлэн МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар хэлэхдээ “Бизнес, эдийн засаг, нийгмийн харилцаанд оролцогч талуудын харилцан итгэлцлийг баталгаажуулдаг төдийгүй ажил хэргийн түншлэгч талуудад нэгдсэн ойлголт өгдгөөрөө стандарт чухал ач холбогдолтой. Стандартаар баталгаажсан аливаа бизнесийн нэр хүнд, ашиг орлого өндөр байхаас гадна байнгын хэрэглэгчдээр хүрээгээ тэлж, дэлхийд гарах гарц болж өгдөг.

Бүтээгдэхүүн үйлчилгээ нь олон улсын стандартад нийцэж, тохирсон бол чанартай, аюулгүй, хэрэглээнд зохилтой гэдэг итгэлийг төрүүлдэг бөгөөд олон талаараа харилцан хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд биднийг холбох нэгдмэл нэр томъёог стандарт тодорхойлж байдаг.

Энэ жилийн хувьд Тогтвортой хөгжлийн есдүгээр зорилтын хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан үйлдвэрлэл, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх зорилго агуулж байгаа нь бизнесийн орчинд цахим хөгжлийг хурдасгах, автоматжуулалтыг илүү боловсронгуйгаар үйлдвэржилтэд нэвтрүүлэх, үүгээрээ дамжуулан оюунлаг Монголыг бүтээх олон талын ач холбогдолтой гэж харж байна.

МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, илэрхийлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Мөн төр, хувийн хэвшлийн хүрээнд Стандарт хэмжилзүйн газартай хамтран Дэлхийн Чанарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол энэ жилээс Дэлхийн Стандартын өдрийг бас тэмдэглэж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Бизнесийн салбар, чиглэл бүрт стандарт хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжүүд болон стандарт тохирлыг баталгаажуулж буй байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөллүүддээ Дэлхийн стандартын өдрийн мэндийг хүргэе” гэв.

Хурлын эхэнд Стандарт хэмжилзүйн газрын дарга С.Батбаатар "Стандарт хэмжилзүйн газрын өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавилаа. Дараа нь Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны мэдээлэл, Замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалт, Стандарт хэмжилзүйн газрын цахим үйл ажиллагааны өнөөгийн байдал сэдвүүдээр илтгэл тавих юм. 

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05