(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ ӨМӨЗО-ны Улаанцав хоттой хамтарч ажиллах боломжуудыг нээлээ

2024/10/10 0

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ЕНБД С.Баясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газрын төлөөлөгч нартай уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотыг төлөөлж Ардын Засгийн Газрын орлогч дарга Ван Жэн Хай, Ардын Засгийн Газрын Гадаад харилцааны албаны дарга Ван Пин, Дөрвөд Хошууны дарга Сүлд, Ардын Засгийн Газрын Гадаад харилцаа удирдлагын хэлтсийн дарга Тиан Яатинг, Гадаад эдийн засаг, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт хөгжилийн ХХК-ийн захирал Гао Хун Жин нар байлцлаа.

Улмаар МҮХАҮТ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн Газрын гадаад харилцааны алба/Худалдааны товчоо/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Тодруулбал, дараах дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

1. Хоёр талын боловсон хүчний солилцоог бүх түвшинд нэмэгдүүлж, хамтран байгуулсан платформыг ашиглан эдийн засаг, худалдааны уулзалт, семинар, үзэсгэлэнг идэвхтэй зохион байгуулж, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлж, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх

2. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцан холбоог нэмэгдүүлж, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн төслийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

3. Хоёр тал худалдаа, логистик, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, хил дамнасан аялал жуулчлал, хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж хөгжүүлэх

4. Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг бий болгож, шаардлагатай мэдээллийг саадгүй солилцож, хамтын анхаарал хандуулах асуудлуудаар зөвлөгөөн уулзалт тогтмол хийж, хамтын хөгжлийг нэмэгдүүлнэ.

Энэ үеэр МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан хэлэхдээ “Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд Бээжин хотод хийсэн айлчлалын үеэр манай танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж, бизнесийн орчинтой нь танилцаж ажилласан. Улаанцав хотын одоогийн хөгжлийг хараад, нэн ялангуяа цахим худалдааг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийг нэмэгдүүлэх гэх мэт хийж байгаа олон ажлуудад нь хамтарч ажиллах боломж маш их байгааг харсан. Тиймээс өнөөдрийн уулзалтаар тэдгээрийг ярилцах, цаашид хамтран ажиллах олон ажлын эхлэлийг тавих байх гэж найдаж байна” гэлээ.

Харин Улаанцав хотын Ардын Засгийн Газрын орлогч дарга Ван Жэн Хай “Улаанцав хот нь нэг бүс, нэг зам санаачлагын хүрээнд Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа хот юм. Сүүлийн жилүүдэд манай хот Өвөрмонголын хөгжил цэцэглэлт, нээлттэй байдлын нүүр царай болж, газарзүйн байдлын давуу талаа ашиглаж, бүс нутгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөн хүрээнд ахиулахад хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд улсын хэмжээний хуурай замын боомтын логистикийн төв байгуулсан. Үндэсний импортын худалдааг дэмжих инновацийн жишиг бүсээр батлагдсан. Улаанцав хот нь овъёос, хүнсний ногоо зэрэг нутгийн онцлогтой бүтээгдэхүүн, үхэр, хонины мах, сүүн бүтээгдэхүүн зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлдгээрээ БНХАУ-д овъёосны хот, төмсний хот, сүү тарагны хот гэж алдаршсан. Улаанцав хот болон Монгол Улсын хувьд газарзүйн, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. МҮХАҮТ-ын та бүхэнтэй уулзаж, ирээдүйд олон салбарын хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэлээ.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/26
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
2026/06/25
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/25
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/24
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/24
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
2026/06/23
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/23
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/06/22
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЕКСТРИМ" ХХК TIMELY
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР "МЕТАГРО" ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЭСО ФҮҮДС" ХХК
2026/06/19
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/06/18
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/06/18
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/17
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/16