Санхүүгийн дэмжлэг, хандив өргөвөл аж ахуй нэгжүүдийг татвараас хөнгөлж, чөлөөлнө
2024/10/10 1

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, татвар төлөгч та өөрийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлвэл татвар ногдох орлогын 1 хувь хүртэлх дүнгээр төлвөл зохих албан татвараас шууд хасаж, хөнгөлөхөөр болсон юм.
Жишээ нь, таны татвар ногдох орлого 500 сая төгрөг бол таны 5 сая төгрөг хүртэл хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивыг төлвөл зохих татвараасаа хасах боломжтой.
Хэрэв та нийгмийн хариуцлагын хүрээнд:
- Байгалийн баялгийг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх
- Орчны бохирдлыг бууруулах
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн тохируулгат орчинг бүрдүүлэх
- Соёлын өвийг хамгаалах, сэргээх
- Нийтийн эзэмшлийн зам, талбай барьж байгуулах
- Гамшгийн хохирлыг барагдуулах
- Биеийн тамир, спортыг дэмжих
- Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих
- Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагыг дэмжих зэрэг нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлж, төрийн үүрэг ачааг хуваалцсан бол энэхүү татварын хөнгөлөлтөд хамрагдана.
Шинээр элссэн гишүүн байгууллагууд
khenmedeh
demjij bn
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ