Сэргээгдэх эрчим хүчний Япон технологиудыг Монголд нэвтрүүлэх боломжтой
Өнөөдөр /2024.10.08/ Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл хамтын ажиллагааны хүрээнд хуралдлаа.
Тодруулбал, "ЖАЙКА"-ын судалгааны баг, төлөөлөгчид, МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн гишүүд “Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих талаарх суурь мэдээлэл цуглуулах, баталгаажуулах судалгаа”-ны ажлын хүрээнд уулзалт зохион байгуулан Монголын мэргэшсэн аж ахуй нэгжүүдтэй санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дулааны эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлэх, ашиглах боломж сэдвийн хүрээнд Япон улсын жишгээр 18 шинэ технологийн аргачлалыг танилцууллаа. Тус шинэ технологиудыг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, түүний сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд нөлөөлөх нөлөө мөн эдийн засгийн үр ашиг болоод, ирээдүйн боломж, бодит хэрэглээг харгалзсан нэгдсэн үнэлгээ дээр суурилан "ЖАЙКА"-ын судалгааны баг Монгол улс дах Эрчим хүчний ногоон шилжилтийг зураглал бүтээх зорилготой юм.




