(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТОЙМ: МҮХАҮТ энэ долоо хоногт хэрхэн ажиллав

2024/10/04 0

МҮХАҮТ-аас энэ долоо хоногт ямар ажил хийв. Тоймлон хүргэж байна. 

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг Олон улсын Ахмадын өдрийг Монгол Улс 33 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг угтаж МҮХАҮТ гавьяаны амралтандаа суусан ахмад ажилтнуудаа урьж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.. Айлчлалын хүрээнд ирсэн зочид төлөөлөгч нар Вьетнам улстай хамтын ажиллагаатай мөн хамтарч ажиллах Монголын бизнесийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулсан бөгөөд, МҮХАҮТ-ын төлөөлөл болон холбогдох аж ахуй нэгжүүд тус уулзалтад оролцож, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.

“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлгийн эхнийх өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг (Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч) ажлын хэсгийн гишүүдийн хамт оролцлоо.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Эрчим хүч, Байгаль орчин, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, Зам тээврийн салбарын төлөөллүүд ирж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, саналаа хэлсэн юм.

“Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг МҮХАҮТ, Гадаадын иргэн харьяатын газаар хамтран зохион байгууллаа. Энэ үеэр гадаадын иргэн харьяатын чиглэлээр сүүлийн жилүүдэд хийж буй ажил, шинэчлэл, нэн ялангуяа цахим шилжилтийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг танилцууллаа.

Тухайлбал виз, зөвшөөрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн. Түүнээс гарч байгаа үр нөлөө, гадаадын иргэдэд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллүүд, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд илтгэлүүд тавьсан юм.

"ХААН" банк санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо болон НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Тогтвортой ирээдүй ба хамтын нөлөө” арга хэмжээ боллоо. Энэ үеэр дэлхий даяар онцлон ярьж буй тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, хүүхдийн хөгжил ба бүтээмж зэрэг сэдвийг ярилцсан юм. Тогтвортой хөгжилд улс төр, бизнес, хувь хүн бүр хэрхэн яаж хувь нэмрээ оруулж болох талаар, тэр дундаа тогтвортой санхүүжилтээр дамжин, тогтвортой хөгжлийн биелэлтүүдийг хурдасгах боломжуудын талаар хэлэлцлээ.

МҮХАҮТ болон НҮБ-ын хүүхдийн сан хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тодруулбал дараах дөрвөн зорилтын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улс дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимаас “Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г МҮХАҮТ-ын нэг давхрын Их танхимд өнөөдөр нээлээ. 2017 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү үзэсгэлэн энэ сарын 4-6-ны хооронд гурав хоног үргэлжилнэ. Тус үзэсгэлэн худалдаанд БНСУ-аас 20 гаруй компани оролцож буй бөгөөд зарим нь Монгол дахь гэрээт борлуулагчаа хайж, түншийн гэрээ хэлэлцээр хийхээр зорьж ирсэн байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/26
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
2026/06/25
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/25
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/24
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/24
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
2026/06/23
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/23
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/06/22
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЕКСТРИМ" ХХК TIMELY
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР "МЕТАГРО" ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЭСО ФҮҮДС" ХХК
2026/06/19
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/06/18
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/06/18
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/17
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/16