(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Аж ахуй нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль эрх ашгийг нь зөрчиж байгааг илэрхийлж, саналуудаа нэгтгэлээ

2024/10/03 0

“Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл" сэдэвт салбарчилсан уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 2,3-ны өдөр МҮХАҮТ-д амжилттай болж дууслаа. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг (Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч) ажлын хэсгийн гишүүдийн хамт оролцсон юм. 

Эхний өдрийн хэлэлцүүлэгт эрчим хүч, байгаль орчин, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, зам тээврийн салбарын төлөөллүүд ирж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, саналаа хэлсэн юм. Харин өнөөдөр буюу хоёр дахь өдөр аялал жуулчлал, банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ, санхүү эдийн засаг, гааль хөрөнгө оруулалт соёл, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд ирж, хууль батлагдсанаас үүдэлтэй тулгамдаж буй асуудлаар саналаа хэлж, хэлэлцүүлэгт оролцлоо. Улмаар гурав дахь хэлэлцүүлгийг орон нутгийн сонгуулийн дараа бүр өргөн хүрээнд хийхээр тохиров. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр хэлэхдээ “Зөвшөөрлийн хууль батлагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүмүүс янз бүрийн асуудал, санал гомдол ярьдаг. Тэр нь Зөвшөөрлийн хууль гэхээсээ илүү салбар хуулиудад байгаа асуудал байдаг. Хуулийн хэлэлцүүлэг болохоор манай хувийн хэвшил, компаниудын төлөөлөл идэвхгүй, саналаа бэлдэж орж ирдэггүй. Үндсэндээ Зөвшөөрлийн хуулийг батлахаас өмнө 50 гаруй хэлэлцүүлэг хийсэн байдаг. Зөвшөөрлийн хуулийн онцлог нь Зөвшөөрлийн зөвлөл гэж байгуулаад аль болох хувийн хэвшлийн хяналтад оруулах ажлыг хуулиар хийсэн. Зөвшөөрлийн зөвлөлд танхимын төлөөлөл болон бусад хувийн хэвшлийн төлөөллийг дийлэнх олонх харьцаатай оруулсан. Хуулиндаа гурван жил тутам нэг удаа аудит хийгээд, зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах болвол аудитын үндэслэлтэй явна гэж заасан. Зарим төрийн эрх бүхий байгууллага тэр зөвлөлийг алгасаж, УИХ-д хууль өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлсэн тохиолдлууд байгаа. Яаралтай горимоор гээд ороод ирдэг. Тэгэхээр МҮХАҮТ зөвлөлд байдгийн хувьд яг энэ хуулийн хэрэгжилтийг салбар бүрээр нь өөрөө шахаад, хяналтаа хийгээд явах бүрэн боломжтой. Уг нь зөвшөөрлийн хуулийг хувийн хэвшлийн мэдэлд өгсөн анхны хууль юм. Өөрөө хяналтаа тавих боломжтой” хэмээлээ.

Харин МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Бизнес, эдийн засагтай холбоотой хууль батлахад хэлэлцүүлгүүд хийдэг. Зарим хэлэлцүүлэг нь МҮХАҮТ-аар дамждаг. Харамсалтай нь компаниуд анхны хэлэлцүүлэгт идэвхи муутай оролцдог. Ингэхээр төрийн байгууллага өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн заалтуудаа ахиухан тусгуулчихдаг. Хууль батлагдаад хэрэгжээд ирэхээр болохгүй байгаа асуудлууд гарч ирж, хойноос нь нөхөх байдлаар асуудлаа ярьж эхэлдэг. Үүний нэг нь Зөвшөөрлийн тухай хууль. 2022 оны зургаан сард батлагдсан. 2023.01.01-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхлээд нэг жил гаруйн хугацаанд хэрэгжихэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгааг хэлэлцүүлгээр ярьж байна. Оройтсон ч хамаагүй өөрчлөлт оруулах нь зөв. Хуулийн хэрэгжилтийн явцыг дүгнэх ажлын хэсгийг есдүгээр сарын 05-нд УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулж байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийн хүрээнд салбаруудыг хоёр хувааж хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Аж ахуй нэгжүүд төр захиргааны байгууллагуудаас хамаарсан шалгуурууд, бүртгэлийн нугалаанууд их байна гэдэг зүйл ярьж байна. Хоёр яам ижил төстэй зөвшөөрлийг хоёр давхардуулж өгөөд байна. Давхардаж зөвшөөрөл олгож байгаа хэрнээ үнэ тариф нь тэнгэр газар шиг байна гэх мэт саналууд хэлж байна. Тэгэхээр компаниудаас гарч буй саналуудыг бүгдийг нь бичгээр давхар аваад танхим дээр жагсаалт үүсгэхээр ярьж байна. Өнөөдөр энэ хэлэлцүүлэгт ирж амжаагүй ч саналаа хэлмээр байгаа компаниуд байвал санал хүсэлтээ МҮХАҮТ руу зүйл заалтаар нь хүргүүлчих юм бол төр засагт хүргэх мэдээлэлдээ оруулах боломжтой” гэлээ.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05