(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Визийн зөвшөөрөл бүрэн цахимжиж, энэ онд 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлжээ

2024/10/03 0

“Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг МҮХАҮТ, Гадаадын иргэн харьяатын газаар хамтран зохион байгууллаа. Энэ үеэр гадаадын иргэн харьяатын чиглэлээр сүүлийн жилүүдэд хийж буй ажил, шинэчлэл, нэн ялангуяа цахим шилжилтийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг танилцууллаа.

Тухайлбал виз, зөвшөөрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн. Түүнээс гарч байгаа үр нөлөө, гадаадын иргэдэд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллүүд, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд илтгэлүүд тавьсан юм.

Энэ үеэр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хэлэхдээ “Гадаадын иргэнд үзүүлж буй визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, энэ оны байдлаар 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлээд байна. Ингэснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн төдийгүй өдөрт биеэр ирж үйлчлүүлдэг иргэдийн тоо буурч, цахимаар хүлээн авах хүсэлтийн тоо нэмэгдсээр байна. 2001 оноос жуулчин, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцох, дамжин өнгөрөх зэрэг дөрвөн төрлийн ангиллын визийг цахимаар олгож эхлээд гурав дахь жилдээ болж байна. Жишээ нь өнгөрсөн 2023 онд 31 мянга гаруй цахим виз олгосон бол энэ оны 11-р сарын байдлаар 76 мянган цахим виз олгосон нь өнгөрсөн оныхоос 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсыг зорих гадаад иргэдийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.

Мөн Засгийн газрын 2024 оны 107-р тогтоолоор виз олгох журамд өөрчлөлт оруулж, нэмэлтээр 54 ангиллын визийг цахимаар олгох эрхзүйн орчин энэ оны хавар бүрдсэн. Энэ ажлыг ХЗДХЯ болон Гадаад харилцааны яамны дэмжлэг, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн санхүүжилтээр бодит ажил хэрэг болгон сарын өмнөөс бүх 54 ангиллын визийг цахимаар олгож эхлээд байна” гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мөн нээлтэд оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсад визийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлдэг хоёр газар байдаг. ГХЯ, Гадаадын иргэн харьяатын газар. Энэ ч үүднээсээ олон жилийн турш нягт харилцаатай хамтран ажиллаж, олон чухал ажил хийж хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оны Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хоногийн хугацаатай ирдэг гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг манай хоёр байгууллага хамтран судалж гаргасан. Үүний үр дүнд 2022 онд 290 мянга орчим гадны жуулчин манай улсад ирж байсан нь 2023 онд 590 мянга, энэ оны эхний арван сарын байдлаар 600 мянга орчим болж нэмэгдээд байна” гэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол Улс цахим засаглалыг бэхжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд идэвхитэй ажилласан. Энэ үйл ажиллагаа олон улсын хэмжээнд үнэлэгдэж, Монгол Улс цахим засаглалынхаа үзүүлэлтээр дэлхийн 193 улсаас 46-р байрт орсон үзүүлэлт, үнэлгээ 2024 онд гарсан байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 28 байр дээшилсэн. Олон улсын мэргэжилтнүүд үүнийг үр дүнтэй байна гэж дүгнэж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд цахим засаглалаараа тодорхой бодит ажлууд хийж байгаа улсуудын нэг гэж үнэлгээ өгсөн байна. Цахим засаглал шилжилтийг үр дүнд хүргэхэд олон улсын донор байгууллагуудын оролцоо маш чухал. Монгол Улсад хийж байгаа маш олон төслүүдийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж дэмжиж ирсэн юм.” гэлээ.

Харин Азийн хөгжийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Өнөржаргал виз цахимжуулах үйл ажиллагаанд гар бие оролцсондоо маш их таатай байгаагаа илэрхийлээд “Азийн хөгжлийн банкнаас Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа боомтын сэргэлт, төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр нэлээд олон арга хэмжээ хэрэгжүүлж явж байна. Үүний төлөөлөл болж Азийн хөгжлийн банкнаас мөн долоон хилийн боомтыг өргөтгөх шинэчлэх ажлыг санхүүлжүүлж, хөрөнгө оруулж байна. Энэ бол манайхаас хэрэгжүүлж байгаа худалдаа, бизнес эрхлэх, тээврийн үйл ажиллагааг хялбаршуулах гэсэн том арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа нэг ажил” хэмээсэн юм.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25