(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес эрхлэх орчныг хөгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Даян Дэлхийн Гэрээ санаачлагатай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ

2024/09/04 0

Монгол Улс дах Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Суурин зохицуулагч Ноён Тапан Мишра болон  Хөгжлийн зохицуулалтын газрын хамт олон 9-р сарын 3-ны өдөр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) Ерөнхий Нарийн Бичгийн дарга С.Баясгалан, Төсөл хөтөлбөрийн газар, Бизнесийн ёс зүйн төвийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсад аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллахад чиглүүлэн зөвлөх, НҮБ-ын Даян дэлхийн гэрээний зарчмуудыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх цаашдын үйл ажиллагааны талаар ярилцав.


НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра МҮХАҮТ болон “Рио Тинто Монгол” ХХК-ий хамтын санаачлагаар байгуулсан Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагаар хариуцлагатай, тогтвортой бизнес эрхлэх хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулж, НҮБ-ын Даян дэлхийн гэрээний санаачлагыг өнгөрсөн хугацаанд дэмжин, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсээр буйд талархаж, үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд чухал ач холбогдолтой бөгөөд НҮБ-ын Даян дэлхийн гэрээ нь бизнес эрхлэгчдэд илүү хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлдэг болохыг онцолж, талууд цаашид НҮБ-ын Даян дэлхийн гэрээний зарчмуудыг Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлж, тэдний ашигт ажиллагаанд хувь нэмэр оруулах чиглэлээр нягт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Дэлхийн 160 гаруй улсад төвтэй, 14000 гаруй компани, 3800 бизнесийн бус байгууллага, 69 орон нутгийн сүлжээ бүхий НҮБ-ын Даян дэлхий гэрээ нь дэлхийн хамгийн том бизнесийн салбарын тогтвортой байдлын санаачлага юм. Уг гэрээнд одоогийн байдлаар Монгол улсаас нийт 12 жижиг дунд болон томоохон аж ахуйн нэгж байгууллагууд үүрэг амлалт хүлээн элсэн ороод байна.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06