(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Монгол БНХАУ-ын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.долларт дөхөж байна"

2024/08/30 0

Монгол улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх ажлын хүрээнд жил бүр зохион байгуулдаг Монгол улс, ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын IV чуулга уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. Уг форумд ӨМӨЗО-ны Засгийн газрын Дэд дарга Бао Шяньхуа, МҮХАҮТ-ын дэд захирал Т.Дүүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын зөвлөх Лю Жиньжи, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Д.Алтангэрэл, ӨМӨЗО-ны Худалдааны газрын Дэд дарга Хү Инфөн болон бусад хүндэт зочид төлөөлөгчид оролцож, үг хэлж, форумыг нээлээ.

Энэ удаагийн форумыг Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой,Хятад, Монгол хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойгоор зохион байгуулж буйгаараа онцлог юм.  Манай хоёр улс түүхэн уламжлалт найрсаг харилцаа, бизнесийн өргөн хамтын ажиллагаатай, сүүлийн жилүүдэд бизнесийн шинэ боломжууд бий болж, олон салбарт хамтын ажиллагаа эрчимжин, гадаад худалдаа, хамтын харилцаа улам өсөн нэмэгдэж буй билээ.

Энэ үеэр МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн үг хэлэв. Тэрбээр “МҮХАҮТ нь Монгол Улсын хувийн хэвшлийн салбарыг төлөөлөх хамгийн том малгай байгууллагын хувьд бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болон, тэдний эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, дэмжин, урамшуулж ажилладаг. Энэ зорилгын хүрээндээ танхимын бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран олон форум уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулсаар ирсэн.Энэ удаагийн форумд Өвөрмонголын тэргүүлэх компаниуд, хөрөнгө оруулагчид тэр дундаа эрчим хүч, шинэ материалын худалдаа, хөдөө аж ахуй тээвэр ложистикийн чиглэлийн бизнес эрхлэгчид өргөнөөр оролцож байгаад нэн таатай байна.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл нь 2023 оны 9 дүгээр сард 100 гаруй гишүүдтэйгээр байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүчний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, СЭХ-ний хэрэглээг нэмэгдүүлэх, цаашлаад СЭХ экспортлох асуудлыг тууштай дэмжин үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй дээр тулгуурласан экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гишүүн байгууллагуудаа дэмжих бодлого баримталж байна.

Үүний хажуугаар саар зүйлсийн талаар ярихгүй бол болохгүй. Хоёр талын худалдааны хөгжилд саад болж буй зүйл нь далд эдийн засаг байсаар байна. Тиймээс түүхий эдийн худалдааны ил тод байдлыг сайжруулах их чухал байна. Мөн олон улсын худалдааны жишиг туршлагуудыг нэвтрүүлэх ажлыг дэмжих, банкны гүйлгээ, санхүүгийн үйлчилгээг олон улсын худалдааны жишгийн дагуу болгох дээр анхаарах ёстой.

Үүний тулд худалдааны явцад цахимжуулалтыг илүү нэвтрүүлэх чухал байна. Цахимжуулалт удаашралтай байгааг шүүмжилж ил тод ярихаас өөр арга алга.

Мөн экспорт импортын бараа бүтээгдэхүүнд стандарт мөрдүүлэх ажлыг эрчимжүүлмээр байна. Монгол Улсад нэмэлтээр олон тооны шинэ стандартыг нэвтрүүлэх хэрэгцээ байна. Стандарт нэвтрүүлэх, лабораторийн хяналтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна. Тэгвэл чанар муутай, хоёр улсын нэр хүндийг сэвтүүлсэн бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрэх нь багасна.Цаашлан, хоёр талын худалдааны байгууллагууд, хоёр талын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд чанартай хуулийн үйлчилгээг үзүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгцээ байна.

 Мөн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бээжин хот дахь албан ёсны төлөөлөгчийн газар энэ зургаадугаар сард албан ёсоор нээлтээ хийснийг дуулгахад таатай байна” гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын зөвлөх Лю Жиньжи хэлэхдээ “Монгол улс, ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын IV чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Шэнь Миньжуан элчингийн өмнөөс, Хятад Монгол Улсын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийг байнга анхаарч, дэмждэг бүх хүмүүст талархал илэрхийлье.

Хятад Улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш болж, 2023 онд хоёр улсын худалдааны хэмжээ 16,59 тэрбум ам.доллар болж, 35,7 хувь өссөн. Энэ оны эхний хагас жилд худалдааны хэмжээ 10,77 тэрбум ам.доллар болж, 17,9 хувийн өсөлттэй байна. Энэ жилийн худалдааны хэмжээ өнгөрсөн оноос ихээхэн давж, хоёр улсын удирдагчдын хүсэж байгаа 20 тэрбум ам.долларын зорилт руу улам ойртож байна.

Хятад Улсын Монгол дахь Элчин сайдын яам нь Өвөрмонголын автономит бүс болон Монгол Улсын эдийн засаг, худалдааны салбарт гүнзгий хамтын ажиллагаатай байхыг дэмжиж, хичээнгүйлэн ажиллах болно. Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээсэн юм.

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатар мөн үг хэллээ. Тэрбээр “Манай байгууллага байгуулагдсан цагаасаа худалдааны чиглэлийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны газартай хамтын ажиллагааг эхлүүлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн жил хамтын ажиллагаагаа албажуулаад санамж бичиг байгуулсан.

Энэ удаагийн форум хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Үр дүнгийн талаар товчхон хэлэхэд 2023 онд зохион байгуулсан форумын үеэр нийт 16 орчим гэрээ хэлцэл байгуулж, 20 тэрбум 260 сая юанийн гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар энэхүү гэрээ хэлэлцээрүүдийн нэлээд хэсэг нь хэрэгжээд явж байна. Тиймээс энэ удаагийн форумаар дээрх үр дүнг давтаж, түүнээс ч илүү үр дүнд хүрэх байх гэдэгт найдаж байна” гэлээ.

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05