(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл бие биетэйгээ танилцаж, түншлэлийн харилцаа үүсгэв

2024/08/22 0

 

Олон улсын Худалдааны Төвийн дэргэдэх SheTrades “Mongolia Hub” бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулсан "WOMEN ENTREPRENEURS NETWORKING" хүлээн авалт амжилттай болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагаанд ОУХТ-ын SheTrades Hub-н Щвейцар дахь төв оффис, SheTrades, Ази бүс нутаг дах Вьетнам, Камбож, Филиппин, Индонези болон Монгол дах Shetrades Hub-уудын төлөөлөгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 80 орчим төлөөлөл оролцож, бие биетэйгээ танилцаж, туршлага судалсан юм. Дээрх улсуудын төлөөлөл болсон эмэгтэйчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад  оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.  

"WOMEN ENTREPRENEURS NETWORKING" хүлээн авалт, арга хэмжээний хүрээнд Азийн 5 улсын SheTrades Hub-уудын төлөөллүүд уулзаж танилцсанаас гадна хоорондоо түншлэлийн харилцаа үүсгэв. Түүнчлэн энэ үеэр МҮХАҮТ, Голомт банкны хамтарсан Women-owned тохирлын гэрчилгээ танилцуулга болж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн үзэсгэлэнг дэлгэсэн юм.

She Trades гэдэг бол дэлхийн маш олон улсад бий болж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдэл бөгөөд бүх салбарын бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгдэх боломжтой юм.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйчүүд үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа хамгийн гол асуудал бол эрчүүдээс 3-4 дахин илүү цагийг цалингүй ажиллаж өнгөрүүлдэг явдал гэдгийг онцоллоо. Тэрбээр  “Дэлхий дахинд цалингүй ажил үйлчилгээг эдийн засагжуулаад Care economy гээд маш том ойлголт, эдийн засгийн урсгал бий болсон. Тиймээс энэ төрлийг Монголдоо хөгжүүлэх эрхзүйн орчныг бий болгох чиглэлээр Азийн сантай хамтран ажиллаж байна. Энэ нь эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх, гэрээсээ гарах боломж олгоно. Нөгөө талаасаа эмэгтэй бизнес эрхлэгчид орлого олох боломж бүрдэх юм гэлээ.  

Голомт банкны хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн Канадын засгийн газар болон Азийн сантай хамтраад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах төсөл дээр ажиллажээ. Энэ хүрээнд Улаанбаатар болон орон нутгийн 500 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг энэ уулзалт сургалтуудад хамруулжээ. Тэд бизнесийн үйл ажиллагаагаа дараагийн шатанд хэрхэн гаргах вэ, бизнес моделоо хэрхэн шинэчлэх вэ, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн шинэ дүр төрхтэйгээр харилцагчиддаа борлуулах вэ, хүний нөөцийн удирдлагаа хэрхэн удирдах вэ, үйл ажиллагаа зөв явж байна уу, бэрхшээл тулгарвал хэрхэн даван туулах вэ, хэрхэн өөрийгөө зөв удирдах вэ гэх мэт олон талт чадваруудыг дээрх эмэгтэйчүүдэд эзэмшүүлсэн талаар Голомт банкны байгууллага, хөгжлийн газрын дарга Ц.Байгалмаа илтгэлдээ дурдсан юм. 

Олон улсын худалдааны төвийн She Trades Ази дахь санаачлагыг удирдах бүс нутгийг хариуцсан зохицуулагч Танвир Ахмед энэ үеэр хэлэхдээ “Олон улсын худалдааны төвийн гол зорилго нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. She Trades Hub нь дэлхий даяар маш олон төвүүдтэй байдаг. Бизнесийн хөгжлийг дэмжих, эмэгтэй бизнес эрхлэгчдийг худалдан авагчидтай холбож, өгөх, үзэсгэлэн худалдаанд оролцуулах, бие биетэй нь холбох үй ажиллагаа, арга хэмжээнүүд явуулдаг. Олон улсын худалдааны төв нь олон оронтой хамтарч, She Trades санаачлагыг бодлогын болон хамтын ажиллагааны түвшинд дэмжиж, улс орнуудад төвүүдээ нээсэн. Бидний хамгийн гол зорилго бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж, тэднийг бизнесийг хөгжүүлэх зорилготой байгаа юм. Монгол байх нь маш гайхалтай байна. Монгол дахь салбар бол дэлхийн бусад салбаруудын шилдгүүдийн нэг. Зөвхөн Улаанбаатар биш хөдөө орон нутагт байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж байгаад маш их баяртай байна. Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр хэлэлцээрүүд хийж байгаадаа таатай байна. Монголд зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохдоо маш их баяртай байна” гэлээ.

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05