МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Спонсор ангилалын гишүүнээр элссэн байгууллагууд болох “Новел лизинг” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Золжаргал болон “Кашмер холдингс” ХХК-ийн Захирал С.Оргодол нарт гэрчилгээ гардуулан өгч танхимын үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар санал солилцлоо.
“Кашмер холдингс” ХХК нь Монгол ямааны ноолуур, тэмээний ноосоор Монголдоо үйлдвэрлэсэн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн төрөл бүрийн оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг нийлүүлдэг ноос ноолуурын салбар дахь үндэсний томоохон компани бөгөөд бүтээгдэхүүн нь 100% монгол ноолууран бүтээгдэхүүн, “органик” бүтээгдэхүүн гэдгээрээ нэр хүндтэй.
“Новел лизинг” ХХК нь 20 жилийн туршлагатай чадварлаг инженерээр удирдуулсан баг хамт олон бөгөөд хүнд машин механизмын засвар, оношилгоог чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Тус хоёр байгууллагадаа цаашдынх нь бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсье.