(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо

2024/06/21 0

МҮХАҮТ-ын дэргэдэх “Компанийн нийгмийн хариуцлага (КНХ) ба Тогтвортой хөгжил “ зөвлөлийн ээлжит уулзалтад зөвлөлийн идэвхтэй гишүүд болох Мобиком Корпораци, ХААН Банк, M-Си-Эс Кока Кола ХХК, Скай Хайпермаркет ХХК, ТЭСО Групп, АПУ ХК, Монос Групп, Юнител Групп, Тавантолгой ХК, RE/MAX MONGOLIA FOUNDATION, Скайтел ХХК зэрэг нийт 15 компанийн тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан захирал, менежерүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Зөвлөлд Номин Холдинг ХХК шинээр элсэн орж, уламжлалын дагуу үйл ажиллагаагаа зөвлөлийн бусад гишүүнд танилцуулав.

Уулзалтаар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг гол асуудал болох хувийн хэвшлийн тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээн дэх оновчтой санаачилга, үр дүнтэй үйл ажиллагааг дэмжих, өгөөж үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай бодлогын болон бизнесийн орчны талаар ярилцав. Энэ хүрээнд зөвлөлийн дарга Ж. Сүнжидмаа товч танилцуулга хийж, УИХ-ын ээлжит сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөрүүд дэх Тогтвортой хөгжил болон бизнесийн байгууллагуудын нийгэм, байгаль орчин, тогтвортой хөгжлийн үйл ажиллагаатай уялдах, анхаарах зүйлсийн талаар ярилцав.    
Мөн зөвлөлийн гишүүн компаниудын чадавхыг дэмжих хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академийн захирал Д.Асралт “Бизнесийн манлайлагчдад болон Тогтвортой хөгжил" сэдвийн хүрээнд явуулах сургалт хөтөлбөрийн талаар мэдээлж, зөвлөлийн гишүүдийн хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцлээ. “Сүүлийн жилүүдэд зөвлөлийн гишүүн компаниуд үйл ажиллагаа, бизнесийнхээ хүрээнд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг мөрдлөг болгон ажиллахад ихээхэн дэвшил гаргаж байгаа бөгөөд томоохон гишүүн компаниуд тогтвортой хөгжлийн болон Байгаль орчин- Нийгэм – Засаглалын (БОНЗ) тайланг тогтмол гаргаж эхэлж байгаа нь сайшаалтай” гэж зөвлөлийн дарга Ж. Сүнжидмаа уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэв.  

МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба Тогтвортой хөгжил “ зөвлөлд Монголын эдийн засгийн гол гол салбарт бизнес эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжүүд гишүүнээр нэгдэн орсон. Гишүүн компаниуд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дээр суурилсан бүтээлч бөгөөд хариуцлагатай бизнесийг улс орон, орон нутгийн түвшинд хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд хамтран хүчин чармайлт гарган ажилладаг.

 

 


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06