(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ажиллангаа сурах боломжтой Хосмог сургалтын  тогтолцоог хэрэгжүүлнэ

2024/05/31 0

Компани, ААН байгууллагуудын мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх олон улсад туршигдсан үр дүнтэй загвар болох Хосмог сургалтын тогтолцоог хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах гэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Хосмог сургалтын тогтолцооны удирдлага, зохион байгуулалт, сургалт, үнэлгээ, чанарын хэрэгжилтийг хангах зорилготой Менежментийн хороо байгуулагдаж, анхны хурлаа өнөөдөр /2024.05.31/ хийлээ.

Менежментийн хороо нь төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөлөл болох 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм. Тодруулбал, МҮЭ-ийн холбоо, Ур чадвар, үйлдвэрлэлийн холбоо, Трансвест Монголиа ХХК, Ньюком групп ХХК, Премиум групп, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөллүүд багтаж буй юм. 

Хурлын үеэр Хосмог сургалтын тогтолцооны талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хэлэхдээ “Энэ жилээс БШУЯ-тай хамтраад Хосмог хөтөлбөрийн Менежментийн хороо байгуулаад, туршиж үзэх гэж байна. Шинээр туршиж байгаа учраас аль аль талд нь мэдэхгүй зүйлс олон бий. Тиймээс МҮХАҮТ-аас тууштай дэмжье. Аж ахуйн нэгжүүдээ хүний нөөцөө бэлдэх системд оролцдог болох тал дээр ажиллая гэсэн бодолтой байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд хүний нөөцийн бодлого чухал зүйл нь байдаг. Энэ асуудлаа ямар нэг төрийн байгууллагад даатгаж, найдахаас илүү аж ахуйн нэгжүүд нь хэрэгцээ шардлагадаа нийцүүлсэн хүний нөөцийг бэлтгэхийн тулд сургалтын тогтолцоонд нь оролцдог систем байдаг. Үүнийг хосмог сургалт гээд байгаа юм. Энэ нь Герман, Австри зэрэг аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын амжилтын үндэс суурь нь болдог. Бизнесийн төлөөллийн байгууллагуудаараа дамжуулж системийг бий болгодог. Танхим болон бодит ажлын байран дахь сургалт хоёрыг хослуулдаг. Гэхдээ ажлын байран дахь сургалт  давамгайлдаг. Энэ явцад аж ахуйн нэгжүүд ямар хүн, ур чадвар хэрэгтэй байгаагаа мэдэрдэг учраас оролцоогоо нэмэгдүүлээд өгөхөөр ажиллах хүчээ хувьд маш хурдан сонгож, хэрэгцээтэй ажлын байранд нь ажиллуулах боломжууд бий болдог” хэмээлээ.

Түүнчлэн БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Энгийнээр хэлэх юм бол ажиллангаа сурах боломжийг иргэдэд олгосон сургалт. Энэ сургалтыг ирэх хичээлийн жилээс эхлэн туршилт байдлаар, ялангуяа ажил олгогчдын бэлтгэл хангагдсан, сургагч багш нар бэлтгэгдсэн мэргэжлийн чиглэлүүдээр ажил олгогч нартайгаа хамтраад, МҮХАҮТ-тай түншлээд хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. МҮХАҮТ голлох үүрэгтэй ажиллана. Суралцагчид цалингаа аваад ажлаа хийнэ. Гэхдээ зэрэгцүүлээд мэргэжил эзэмших боломжтой болно гэсэн үг” гэв.

Трансвест Монголиа ХХК Хосмог сургалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хүний нөөц, сургалтын баазаа бүрдүүлсэн бөгөөд сургалтын төвөө байгуулсан талаар тус компанийн хХүний нөөц, бизнес үйлчилгээ хариуцсан захирал Т.Алтанзул хэлж байв. Өөрөөр хэлбэл, хосмог сургалтын тогтолцоо манай улсын хувьд шинэлэг зүйл учраас энэхүү сургалтыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдээсээ туршлага судалж, үлгэрлэл авч цаашид хамтран ажиллах талаар хурлын үеэр санал солилцов. Эхний ээлжинд эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр хосмог мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байгаагаа мөн энэ үеэр онцоллоо.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05