(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гурвалсан харилцааг дээшлүүлэхэд хамтын ажиллагаа чухал

2024/05/28 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) Хятад, Монголыг хариуцсан суурин төлөөлөгчийн газрын захирал Чанги Ли, Зүүн, зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Ажил олгогчийн ахлах мэргэжилтэн Бромли Уэйд, ОУХБ-ын Монгол дахь Үндэсний зохицуулагч П.Болормаа болон төслийн зохицуулагч А.Лхагвадэмбэрэл, Д.Мөнхтогтох, М.Жавзандулам нарыг 2024 оны 5 сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтын үеэр Монгол Улс дахь зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон улсын болон үндэсний байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцсэн бөгөөд энэ хүрээнд хөдөлмөрийн үндэсний бодлогыг олон улсын жишигт нийцүүлэх, институциудын чадавхыг нэмэгдүүлэх, ажилтнуудын өмнө тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой өсөлтийг хангах стратегийн санаачилгуудыг хэрэгжүүлэх тухай ярилцсан юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, боловсролын шинэчлэлийг дээшлүүлэх,  мөн ажил олгогч, хөдөлмөр эрхлэгч болон Засгийн газрын гурвалсан харилцааг дээшлүүлэхэд хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон бол Чанги Ли ОУХБ-аас Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлэх, чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилготой байгаагаа цохон тэмдэглэлээ. Түншлэлийн энэхүү уулзалт нь ОУХБ болон МҮХАҮТ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болж, Монгол Улсад илүү бат бөх, үр ашигтай хөдөлмөрийн орчныг бүрдүүлэх зорилготой.

Мөн 2024 оны 5 сарын 27-ны өдөр ОУХБХ-ны Зүүн, зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Ажил олгогчийн ахлах мэргэжилтэн Бромли Уэйд МҮХАҮТ-ын дотоод бүтэц, чиг үүрэгтэй танилцан, Ажил олгогч ба Бизнесийн гишүүнчлэлийн байгууллагуудын (EBMO) олон улсын туршлагыг хуваалцан Монгол Улс дахь зохистой хөдөлмөрийн санаачилга, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж санал солилцсон. Ингэхдээ тухайн байгууллагын үүрэг, чиг үүрэг, зохион байгуулалтын талаар танилцуулж үндэсний болон бүс нутгийн чиг хандлага, шилдэг туршлагыг онцлон санхүүгийн тогтвортой байдлын талаар мэдээлэл хүргэсэн юм.

 

 


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06