МҮХАҮТ, Залуу судлаачдыг дэмжих сан хамтран ажиллахаар боллоо
2024/05/22 1
МҮХАҮТ, Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-ын төлөөлөл өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсад бүрэлдэн тогтсон бизнесийн эрх зүйн орчноос иргэд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай олгогдсон эдийн засгийн эрх, эрх чөлөөгөө эдлэхэд үзүүлж буй нөлөөллийг шинжилж үнэлэх, улмаар баталгаатай эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг тодорхойлох замаар иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах санаачилгыг идэвхжүүлэхэд чиглэх юм.
Санамж бичгийн хүрээнд
- Бизнесийн салбарын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх, системийн инженерчлэлийн аргаар гүйцэтгэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Монгол Улсад нэгэнт бүрэлдэн тогтсон бизнесийн эрх зүйн орчин /эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулдаг хууль, дүрэм, журмууд/-д иж бүрэн шинжилгээ хийх
- Хууль, тогтоомжид оруулах өөрчлөлтийн саналыг оролцогч талууд болон олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх
- Бизнесийн орчинд хийсэн шинжилгээний үр дүн болон хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэж холбогдох хууль, тогтоомжид оруулах өөрчлөлтийн саналыг боловсруулах, төслийг эцэслэн бэлдэж холбогдох байгууллагуудад хүргүүлэх
- Хууль, тогтоомжид оруулах өөрчлөлтүүдийг олон нийт, холбогдох албан тушаалтнуудад ойлгуулах
- Хамтын ажиллагааны үр дүнд бий болсон мэдлэгийг олон нийтэд түгээж бизнесийн орчныг сайжруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах
зэрэг ажлыг хийхээр тусгажээ.
Шинээр элссэн гишүүн байгууллагууд
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Арга Хэмжээ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
11
08 сар
Монгол-Тайван бизнес форум
15
08 сар
БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрээн хотын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн
18
08 сар
"ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ – 2026" (ВЭФ-2026)
20
08 сар
ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
28
08 сар
БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС УУЛЗАЛТ
31
08 сар
“Fine Food Australia 2026” олон улсын хүнсний салбарын үзэсгэлэн
02
09 сар
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОС, ИНДОНЕЗИЙН ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМД УРЬЖ БАЙНА
17
09 сар
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
18
09 сар
Монголын арбитрын өдөр - 2026
20
09 сар
Канад Улс - Торонто хотын бизнес аялал
30
09 сар
CAREC бизнес форум
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
Сүүлд нэмэгдсэн мэдээ