(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монголын алт МАК” ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа

2024/05/18 1

МҮХАҮТ-аас 2023 оны шилдэг энтрепренер “Монголын алт МАК" ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгууллаа. Уг аялалд МҮХАҮТ-ын гишүүн бүхий "Ханбогд" кашимер ХХК, "ХААН банк", "Бетон урлан" ХХК, "Тэсо" групп, "Жем" интернейшнл, "Кристал хоум трейд", "Наран трейд", "Номинхолдинг", "Мөнххада" гэх мэт 30 орчим компанийн төлөөлөл, удирдах ажилтнууд хамрагдаж, нэг өдрийг "Монголын алт МАК" ХХК-ийн блок болон цонх хаалга, цементийн үйлдвэрүүдээр явж танилцлаа.

Тэд "Маш том, стандарт хангасан гайхалтай бүтээн байгуулалтууд хийжээ. Хүний оролцоогүй шахам үйлдвэрийн технологиудыг нь биширлээ. Цементийн үйлдвэр нь гэхэд орон нутагт байрлаж орон нутгийн иргэд болон 1000 орчим иргэнийг ажлын байраар хангасан нь энэ улс оронд оруулж буй хувь нэмэр гэж бодож байна. Бүх зүйлийг гаднаас импортлох биш дотооддоо ийм том үйлдвэрүүд байгуулаад ажиллах юм бол манай улс дорхноо хөгжих юм шиг санагдаж, сэтгэл дүүрэн байлаа. Ажилчдынхаа нийгмийн асуудал, амьдрах, ажиллах орчин нөхцлийг маш сайн бүрдүүлжээ" хэмээн бахархаж, суралцах зүйлс ч их байгаагаа илэрхийлсэн. 

Тэд эхлээд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Мак Блок, Мак Евро Виндоор, Мак Евро Венти үйлдвэртэй танилцсан юм. "Монголын Алт МАК" ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй компани.

"Монголын Алт МАК" ХХК-ийн "МАК Евро Блок" хийт бетоны үйлдвэр нь 2015 онд ашиглалтад орсон бөгөөд ХБНГУ-ын Тop-Werk группийн Hess AAC Systems-ийн технологиор Евро стандартын шаардлагыг хангасан автоклавын хийт бетоныг үйлдвэрлэн Монголын зах зээлд нийлүүлж байна. Евро Блок нь бат бэх, даац авах чадвар өндөртэй ч хөнгөн бүтэцтэй тул ашиглахад хялбар, хэлбэр гарган хөрөөдөх боломжтой орчин үеийн шийдэл бүхий барилгын дүүргэгч материал юм. Мөн галд тэсвэртэйгээс гадна дуу чимээг бүрэн тусгаарлах давуу талтай гэдгийг инженерүүд нь онцолж байлаа.

МАК Евро Виндоор хаалга цонхны үйлдвэр нь 2019 онд ашиглалтад орсон гурван төрлийн материалаар хаалга, цонх үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр. Барилын хаалга, цонх хамгаалалт болон дизайны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг онцлогтой бүтээгдэхүүн билээ. Тэр ч утгаараа МАК Евро Виндоор үйлдвэр хамгаалалтын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнийг хуванцар, модон, хөнгөн цагаан материалаар үйлдвэрлэж байна. Барилгын материал үйлдвэрлэлийн салбар дахь ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс ялгарах гол онцлог нь технологийн давуу тал юм. МАК Евро Виндоор үйлдвэр нь МАК-ийн бусад үйлдвэртэй адил Евро стандартын үйлдвэр бөгөөд европ технологи ашигласнаар өндөр чанарын дуу тусгаарлалттай, дулаан алдагдалгүй, хулгай орохоос бүрэн сэргийлсэн нарийн технологи бүхий эдэлгээ сайтай хаалга, цонхыг зах зээлд нийлүүлж байна.

МАК Евро Венти үйлдвэр нь барилгын агааржуулалтын чанарыг сайжруулж эрчим хүчний хэмнэлт бий болгож эрүүл, тав тухай орчин бүрдүүлэх Европ технологийн битүүмжлэл маш өндөр, хэмжээсний алдаагүй, удаан эдэлгээтэй, өндөр чанарын ган агааржуулалтын хоолойг Монголдоо үйлдвэрлэж байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах МАК Евро Цемент үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон. Уг үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа хойш нийт 3.5 сая тонн цемент үйлдвэрлэн дотоодын зах зээлд борлуулж, 187.8 сая ам.долларын гадагшлах урсгалыг хаан 800 орчим хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна.

Энэхүү үйлдвэр дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр. Дотоодын ашигт малтмал гэж онцолж байгаагийн учир нь цементийн гол түүхий эд болох шохойн чулуу, шавар, элс, төмрийн хүдэр, гөлтгөнө зэргийг 100% өөрсдөө олборлон ашиглаж байна. Ингэснээр бүтээгдэхүүний чанар, үнэ, нийлүүлэлт тогтвортой байх боломж бүрдэж байгаа юм.  Тэд жилдээ нэг сая тонн хүртэлх цемент үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа ба чанартай бүтээгдэхүүнээр барилгын салбартаа хөрөнгө оруулан импортыг орлож, улсын төсөвт жилд 30-40 тэрбум төгрөгийн татвар төлж үйлдвэрлэгч компаниудыгаа манлайлан ажиллаж байна.

 

 


Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05