(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесээс бизнес рүү

2024/05/17 0

Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн суурьтай Монгол Улс уул уурхайн бус бүтээгдэхүүнээр зах зээлээ тэлэх зорилготой. Энэ хүрээнд Европын Холбоотой хамтран Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх ITDM төслийг эхлүүлээд байна. “Хамын ажиллагаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Бид уламжлал болгон жил бүр уулзалтаа хийж, хамтын ажиллагааныхаа үр дүнг хуваалцдаг билээ” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төслөөс /ITDM/ зохион байгуулсан “Европын Холбооны худалдааны өдөр-2024” арга хэмжээний нээлтээр хэлсэн. Түүний хэлснээр бизнесээс бизнес рүү чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь маш чухал төдийгүй “Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны зорилго” гэдгийг чухалчилсан.

“Европын Холбооны худалдааны өдөр-2024”-өөр “Худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааны бодлогын хэвийн төлөв”, “Экспортын хөгжлийн талаарх хувийн хэвшлийн хэтийн төлөв” сэдэвт салбар хуралдаануудыг өрнүүлсэн.

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасангийн хэлснээр 2023 онд “Дэмжих гэх тодотголтой эхэлж байсан TRAM төсөл амжилттай хэрэгжсэний дүнд өдгөө дараагийн шат эхэлж ХӨГЖҮҮЛЭХ чиглэлд ITDM анхаарлаа хандуулж байна”.

Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ өдгөө ЕХ руу нийлүүлэгдэж буй Монголын бараа, бүтээгдэхүүний 62 хувь нь татварын ямар нэг хөнгөлттэй нэвтэрж буй бөгөөд дийлэнхийг нь ноос, ноолуур салбараас хангаж байна гэв. ITDM төслийн бас нэг зорилго нь олон улсын стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнүүдийг улс хоорондын зах зээлд нийлүүлж, бизнесүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааны процессийг дижиталчлах, техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан “Худалдааны итгэлт түншүүдийн нэг Европын Холбоо уур уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлье. Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг 2027 он хүртэл сунгасан” гэдгийг мэдэгдээд манай улсын талаас үйлчилгээ худалдааны салбарт илүүтэй анхааран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа.   

“Европын Холбооны худалдааны өдөр-2024” арга хэмжээгээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Европын Холбооны төлөөллүүдэд талархал илэрхийлээд энэхүү арга хэмжээнд ийнхүү олноороо  хүрэлцэн ирсэн нь ITDM төслийн ач холбогдлыг илэрхийлж байгааг онцоллоо. Тэрбээр “Монголын Худалдааг дэмжих ТРАМ төсөл нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулан Европын Холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу ГҮҮРээ тавьж чадсан билээ. Уг төслийн үр дүнд экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бичил жижиг, дунд аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгчид кластерын зохион байгуулалтад орж экспортын зах зээлд өрсөлдөх боломжтой болсон. Дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгохын тулд экспортын эрэлтийг хангах нийлүүлэлтийн системийг бий болгох хэрэгтэй бөгөөд үүнд холбогдох төрийн байгууллагууд ба нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал юм” гэлээ. Түүнчлэн экспортын хилийн доторх, хил дээрх, хилийн гаднах асуудал ба экспортын гол салбаруудын асуудлуудыг цогцоор нь багтаасан стратегийг төр хувийн хэвшил хамтран гаргаж хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч дурдаад уул уурхайн бус экспортын боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, экспортын гол түүхий эдийн агуулахын тогтолцоо ба агуулахын санхүүжилт, хүртээмжтэй санхүүжилтийн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээг тодотгосон.
Ийнхүү МҮХАҮТ экспорт, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй оролцогч тал байж Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод “Монгол Улсын гадаад худалдааг хөгжүүлэх” төслийн танилцуулгыг ITDM төслийн үндсэн зөвлөх Карл Круг дэлгэрэнгүй танилцууллаа. Түүний хэлснээр ITDM төсөл ногоон, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих үндсэн зорилгоос гадна тогтвортой шинэлэг салбаруудад чиглэсэн худалдааны бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, ЕХ болон бүс нутгийн зах зээлд ЖДҮ-ийн худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн хоёр тусгай зорилт агуулж байгаа аж.  

Төслийг цаашид хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах саналуудыг зохион байгуулагчдын зүгээс хүлээн авах платформыг ашиглан санал бүрийг сонсож, хариу өгөх, улмаар төсөлд тусгах зэргийг хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа.

Арга хэмжээнд оролцогчдын зүгээс гарч байгаа нийтлэг саналууд дунд

  • Хүний нөөц, боловсон хүчнийг сургах,
  • Бичиг баримт, дүрэм, журмын уялдаа холбоог хангах
  • Бичиг баримтын харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг хангах
  • Олон нийтэд танин мэдүүлэх, сурталчлах

зэрэгт туслалцаа үзүүлж дэмжих чиглэлд анхаарахыг хүслээ.  


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05