(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлээ шийднэ”

2024/05/16 0

Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж буй билээ. Энэ хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийн дэмжлэгтэйгээр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, конференц”-ийг зохион байгуулж байна. Үзэсгэлэн, конференцийн нээлт өнөөдөр /2024.05.16/ Мишээл экспод боллоо.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга хэлэхдээ “Энэ үзэсгэлэнгээр Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа эрчим хүчний дэвшилтэт техник технологи, сэргээгдэх эрчим хүчийг ахуйн хэрэгцээнд ашиглах бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьж байна. Өнөөдөр эрчим хүчний хууль, хэрэгжилтийн талаар панель хэлэлцүүлэг болж байна. Маргааш олон улсын компаниуд өөрсдийн эрчим хүчний хэмнэлттэй техник, тоног төхөөрөмжийн талаар танилцуулгууд хийнэ.Энэ үзэсгэлэнд маань ОХУ болон БНХАУ-аас компаниуд оролцож байна. Та бүхэн эдгээр байгууллагуудтай уулзаж, хамтран ажиллах болон үзэсгэлэнд оролцож буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнтэй ирж танилцаарай.

Түүний дараа Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбар боловч улс орны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тогтмол хангах нь бидний тулгамдсан асуудал болоод байна. Эрчим хүчний эх үүсвэрийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх, ашиглалтад орох хугацаанд бид эрчим хүчнийхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хэрхэн хангах, хэмнэлтээр орлуулан хэрэгцээгээ хангах асуудал хамгийн чухал ажил юм. Үүний хүрээнд Эрчим хүчний яамтай хамтраад эрчим хүчний хэрэгцээг удирдах хөтөлбөр арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлээд явж байна. Дэлхий нийт, олон улсын хэмжээнд эрчим хүчний үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээг дэмжих, тогтвортой, байгаль орчинд ээлтэй хүлэмжийн хий ялгаралтай бодлого зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал байгаа учраас эрчим хүчний зүй зохистой хэрэглээг уриалмаар байна” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мөн үг хэллээ. Тэрбээр “Цаг үеэ олсон, туйлын ач холбогдолтой үйл явдал болж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээ өдрөөс өдөрт өсөж байна. Өнгөрсөн жилийн хувьд эрчим хүчний хэрэглээ 11.3 хувиар нэмэгдсэн. Тиймээс шинээр эрчим хүчийг нэмэгдүүлэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх бодлогыг түлхүү баримтлахаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод маань нийт хүн амын тал нь оршин сууж байна. Тулгамдсан олон асуудал бий. Эрчим хүчний асуудлыг шийдэж чадвал утаа, түгжрэлийн асуудлаа шийдэж чадна гэсэн эцсийн шийдэлтэй байгаа. Энэ хүрээнд хотыг тойрсон Сэлбэ, Баянхошуу тойрсон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, олон улсын бонд гаргаж санхүүжүүлэх чиглэлтэй яваагаа хэмээр байна. Хоёрдугаарт эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэх, либералчлах зайлшгүй шаардлага байна. Үе шаттай шийдэхгүйгээр төвийн эрчим хүчний системийн асуудлуудыг шийдэж чадахгүй. Улсын төсөв хязгаартай. Орон нутгийн төсөв хязгаартай. Хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ өдрөөс өдөрт ихсэж байна. Тиймээс л хувийн хэвшлийг оролцооч гэж уриалмаар байна. Хэрэглэгч нь байгаа. Зөв үнэ, тарифын бодлого гаргаад өгөх юм бол хувийн хэвшил хөрөнгөө гаргаад эрчим хүчний эх үүсвэрүүдэд оролцох бүрэн боломж байна. Энэ чиглэлээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг бас өргөн барьсан. Засгийн газар дэмжвэл УИХ энэ асуудлыг бодлогын хувьд шийдэх төлөвтэй байгаа” гэлээ.

Тус арга хэмжээний үеэр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог, нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, СЭХ-ний хэрэглээг нэмэгдүүлэх боломжууд сэдвээр хурал, хэлэлцүүлгүүд болж байна.

Мөн үзэсгэлэнд БНХАУ,ОХУ болон үндэсний 50 гаруй компани Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологио танилцуулж, бүтээгдэхүүнээ дэлгээд байна. Түүнчлэн Канад, Америкийн компаниуд онлайнаар оролцож буй бөгөөд үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд дараах төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгээд байна.

  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, тухайлбал, нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт,
  • Дулааны насос, агаар сэлгэлт
  • Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө
  • Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний ухаалаг дулааны тоолуур, орон сууцны өрөөний халаалтын удирдлагын систем
  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл
  • Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн аппликейшн
  • Монгол гэрийн халаалтын шийдэл, батерей хуримтлуурын систем
  • Ахуйн ус цэвэршүүлэгч, насос зэрэг болно.

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05