“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
АНУ-ын Худалдааны яам болон Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-аас Америкийн хөдөө аж ахуйн салбарын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулсан “Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” (Export and Investment Opportunities in Mongolia’s Agriculture Sector) сэдэвт вэбинарыг 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 11:00-12:15 (Вашингтон ДС EST цагаар)-д зохион байгуулах гэж байна.
Тус вебинараар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэрэгцээт хөрөнгө оруулалт авах, шинэ техник, тоног төхөөрөмж, технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр Америкийн хөдөө аж ахуйн салбарын хувийн хэвшлийн компаниудад хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжуудын талаар тодорхой, бодит мэдээллийг өгөх зорилготой бөгөөд, Монголын хөдөө аж ахуйн салбарын хувийн хэвшлийн компаниудын хамтран ажиллах саналыг сонсож, харилцаа, холбоо тогтоох зэрэг ач холбогдолтой арга хэмжээ юм.
Энэхүү вебинарын үр дүнд Америкийн хөдөө аж ахуйн салбарын бизнесийн төлөөлөгчдийг энэ оны сүүлээр Монгол улсад айлчлуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Хаана: Цахим вэбинар
Хэзээ: 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр.
Холбоо барих:
МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Төрболд
Утас: 94961215
Вашингтон дахь элчин сайдын яам
Утас: 333-7117 (202)
Факс: 298-9227(202)
Цахим шуудан: washington@mfa.gov.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mongolianembassy.us