“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Ч.Ариун Япон улсын Шизуока мужийн Захиргааны Эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн хангамж, хөгжлийн газрын дарга Яманэ Масацүгү, дэд дарга Мицухиро Ойши, Зохицуулагч Ц.Цэцэгсайхан нарыг хүлээн авч уулзлаа.
Шизуока муж нь Монгол Улстай 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тогтмол бизнес эрхлэгчдийн семинар, сургалт, бизнес уулзалтыг зохион байгуулж ажилладаг. Тус уулзалтаар “Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг энэ оны 9-р сарын эхээр хамтран зохион байгуулахаар боллоо.
Тус арга хэмжээ нь залуу бизнес эрхлэгчид, бизнесийн салбарт өрсөлдөгчдөд зориулсан бөгөөд Япон улсад 100 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй компаниудын менежмент, сайн туршлага, компанийн нийгэмд хүлээх хариуцлага зэрэг бизнесийн урт хугацаанд амжилттай явах үндсэн сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.