(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

2024/04/22 0

Монгол Улсын хэмжээнд сав, баглаа, боодлын чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, төрөл бүрийн нийлэг уут, цаасан хайрцаг, хүнсний хуванцар сав, бөглөө, бариул, төрөл бүрийн даавуун болон цаасан уут, даавуун цүнх, тор, хүнд даацын болон даацын бус хэрэглээний мяндсан шуудай, 1 удаагийн хоолны хэрэгсэл, шингэн бүтээгдэхүүний канистер сав, бүх төрлийн шошго зэрэг жилдээ 240 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэн борлуулж байна.

Сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос хийсэн тойм судалгаагаар Монгол Улсад жилдээ 550 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа, боодлын хэрэгцээ шаардлага байдгаас 55 орчим хувийг импортоор, 45 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Тухайлбал, цаасан хайрцагны 90%, гялгар уутны 80%, ундаа усны сав баглааны 87%, даацын шуудайны 96%, бүх төрлийн шошгоны 75%-ийг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлж байна. Импортын сав, баглаа, боодлын бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь БНХАУ-аас, үлдсэн хувийг ОХУ болон бусад орноос худалдан авч байна.

Салбарын нийт үйлдвэрлэгчдийн 95% нь Улаанбаатар хотод байрлаж, нийт суурилагдсан хүчин чадлынхаа 55 орчим хувийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд томоохон хүнсний болон хөнгөн үйлдвэрийн бусад салбартай хоршин, кластер хэлбэрээр ажиллавал илүү үр дүн, өгөөжтэй байхаар байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 3200 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 44000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаагаас сав, баглаа боодлын салбарт 2000 буюу 4.5 хувь нь ажиллаж байна.

(Эх сурвалж: ХХААХҮЯ, салбарын мэргэжлийн холбоо, 2022 он)

Сав, баглаа, боодлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуй нэгжийг эгнээндээ нэгтгэн тэдний эрх ашгийг хамгаалах, салбарын өмнө тулгамдаж буй татвар, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын асуудлуудыг төр засагт тавьж шийдвэрлүүлэх, салбарт ажиллагсадын эрх ашгийг хамгаалах чиглэлээр сав баглаа боодлын салбарт үйл ажиллагаа явуулж байсан 3 холбоог нэгтгэж 2013 онд шинэчлэн байгуулсан нь одоогоор салбартаа цор ганц мэргэжлийн холбоо гэгддэг юм. Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэхээр  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч, ОБ Пластик ХХК-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаяр, тэргүүн Б.Болдбаатар, холбооны гүйцэтгэх захирал Н.Анар, Монлабел ХХК-ийн захирал Н.Батмөнх, Шинэ Гантиг ХХК-ийн захирал Ж.Цэрэннадмид, Мултипак ХХК-ийн захирал Э.Тод-Од нартай санал солилцох уулзалтыг хийлээ.

Холбооны удирдлагын зүгээс холбооны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөсөн томоохон ажлуудыг танилцууллаа. Сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодлыг хэрэглээнээс халах, орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон уламжлалт сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих, Олон нийтэд сав, баглаа боодлын соёл хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, үндэсний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах гэх мэт тулгарч буй олон асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Холбооны хувьд тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд МҮХАҮТ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд МҮХАҮТ-ын Платинум гишүүнээр элссэн талаарх мэдээллийг өглөө.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар орж байгаатай холбогдуулан мэргэжлийн холбоодтой уулзаж танхимын хуулиар дамжуулан төр, хувийн хэвшлийн тэнцвэргүй харилцааг багасгах, бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, ТББ-ыг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх, салбарын мэргэшсэн мэргэжлийн холбоодтой нэг зорилгын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын дагуу ойрын хугацаанд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар тогтлоо.

 

 

 

 

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/26
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
2026/06/25
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/25
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/24
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/24
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
2026/06/23
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/23
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/06/22
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЕКСТРИМ" ХХК TIMELY
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР "МЕТАГРО" ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЭСО ФҮҮДС" ХХК
2026/06/19
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/06/18
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/06/18
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/17
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/16