Хамтын ажиллагааны санал солилцлоо
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Наранпүрэвтэй уулзаж автотээврийн салбарын өнөөгийн асуудал, МҮХАҮТ-ын үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.
1991 онд анх суурь нь тавигдаж 2005 онд шинэчлэн байгуулагдсан Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Зам тээвэр хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газартай нягт уялдаатай ажилладагийг тус холбооны гүйцэтгэх захирал уламжлаад “Манай холбоо Олон улсын автотээврийн холбоонд Монгол Улсыг төлөөлөн ажилладаг. Мөн дотоодын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаатай. Автотээврийн салбарт мэргэжлийн үйл ажиллагааг түгээх зорилготой” гэсэн юм.
МҮХАҮТ-ын хувьд хуульдаа шинэчлэл хийхээр зэхэж буй. Энэ хүрээндээ бусад салбарын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хувийн хэвшлийн дуу хоолойг илүү тод, нийтлэг зарчмын хүрээнд хүргэх зорилгыг агуулж байна.