(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Экспортоо нэмэгдүүлэх боломж

2024/04/11 0

Худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбох, олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зорилгоор МҮХАҮТ-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Жижиг дунд үйлдвэрийн газар, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улс дахь Олон улсын худалдааг дэмжих төсөлтэй хамтран “Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж” сургалтат арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Манай улсын Эдийн засаг дан ганц уул уурхайн хараат байгаагаас өнөөдрийн олон томоохон сорилтууд тулгарч, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх буюу уул уурхайн бус экспорт, түүний дотор аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Монгол Улсын экспортын бүтцийг өнөөдрийн байдлаар харвал уул уурхайн салбар 91 хувь, уул уурхайн бус салбар 9 хувь, үүний дотор аж үйлдвэр 4 хувь, мал аж ахуйн салбар 4 хувийг бүрдүүлж байна. Иймд гадаад зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд олон улсын зах зээлийн талаар судлах нь маш чухал бөгөөд өнөөдрийн сургалтаар экспортын бэлэн байдлын үнэлгээ, худалдааны хоёр болон олон талт хэлэлцээр, олон улсын худалдааны хэрэгсэл буюу Олон улсын худалдааны төвийн платформыг ашиглан олон улсын зах зээлийн талаар мэдээлэл авч, Та бүхэнд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь бага ч гэсэн дэмжлэг болно гэж найдаж байна” хэмээсэн.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:

  • Экспортыг дэмжих санхүүгийн шийдлүүдийг боловсруулж, экспортод гаргах бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлнэ

гэсэн бол “Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд:

 

  • Экспортын тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжинэ.
  • Олон улсын зах зээлийн үнийн нөлөөлөлд бага өртдөг эко цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын таатай орчныг бүрдүүлэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангана.
  • Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ

гэж тусгасан.

Жижиг, дунд үйлдвэрийн газраас Засгийн газрын экспортын бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд:

  • Экспортод чиглэсэн ААН-ийн кластераар нэгдэх үйл ажиллагааг дэмжих
  • Зээлийн хүүгийн татаасын журмыг батлуулж, хэрэгжилтийг хангах
  • Экспортод чиглэсэн ААН-ийн кластераар нэгдэх үйл ажиллагааг дэмжих
  • Экспортод зорьсон ААН-д зориулсан экспортын зах зээлийн судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ зохион байгуулах
  • Гадаад үзэсгэлэн арга хэмжээгээр дамжуулан дотоодын үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн гэрээ байгуулах
  • Олон улсад үйл ажиллагаа явуулж буй Монголын худалдаа мэдээллийн төвийн тогтвортой үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах юм.

Уг сургалтат арга хэмжээнд Төслийн Үндсэн зөвлөх Карл Е. Круг Европын Холбооны ITDM төслөөр дамжуулан экспортыг дэмжих нь” илтгэлийг сонордуулсан. МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баягалан ДХБ-ын Олон улсын худалдааны төвийн ”Худалдааны арга хэрэгслийг ашиглах нь” илтгэлийг тавьсан бол МҮХАҮТ-ын Бизнес академийн зөвлөх Д.Ерөө “Экспортын бэлэн байдлын үнэлгээ” сэдвээр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Отгонсайхан “Худалдааны хоёр болон олон талт хэлэлцээрийг бизнес эрхлэгчид ашиглах боломж”-ийн талаар тус тус илтгэл танилцуулсан.  Харин МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга Э.Бадамхорол “Экспорт, импортын мэдээлэл, зөвлөгөө өгөх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн танилцуулгыг хийлээ.

Тус төв нь  бизнес эрхлэгчдийг гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын зах зээл, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх чиглэлээр мэдээ, мэдээллээр хангах, экспорт, импортын мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой.  

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЕТВОРКИНГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЕТВОРКИНГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/04/29
Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ
Баруун бүсийнхэн ОХУ, Хятадын зах зээлд гарч байж бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлнэ
2024/04/27
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/26
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
2024/04/26
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
2024/04/26
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
2024/04/26
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
2024/04/25
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16