(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хамтдаа хөгжих B2B платформыг хөгжүүлж байна

2024/04/09 0

Австрали улсын Засгийн газрын Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори 2024 оны 4 сарын 08-ны өдөр МҮХАҮТ-д зочлов.

Энэ үеэр Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Кэти Смит, Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Сара Тэйлор болон албаны бусад төлөөлөгч мөн хүрэлцэн ирсэн бөгөөд зочдыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Дэд захирал Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар хүлээн авч уулзлаа.

Хатагтай Сара Сторэй Азийн сан, Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2022 оны 10-р сард МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төв нээгдснээр МҮХАҮТ-аас явуулдаг үйл ажиллагаан дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо идэвхижиж, тогтмолжсон, эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах хөтөлбөрүүд нэгдсэн байдлаар хэрэгжих боломж бий болсон зэрэг эерэг үр дүн гарсан төдийгүй тус төвийн үйл ажиллагаанд тулгуурлаж эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах инкубатор төслийг 2023 оны 10-р сар хүртэл амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Одоогийн байдлаар Азийн сан, МҮХАҮТ, Гэрэгэ системс хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдэх, хамтдаа хөгжих талбар болох B2B платформыг хөгжүүлж байна.

Уулзалтын үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалт, хөтөлбөрт хамрагдаж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, амжилтын түүхээсээ хуваалцлаа.

Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сара Тэйлортэй хоёр талын уулзалт хийж хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

 


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НОГООН АЖЛЫН БАЙРНЫ АСУУДЛААР ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НОГООН АЖЛЫН БАЙРНЫ АСУУДЛААР ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/08/21
МОНГОЛ, ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
МОНГОЛ, ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06