(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ёс зүй бол бизнесийн үндэс

2024/04/05 0

Бизнесийн ёс зүйн талаарх ойлголтын судалгааны дүнгээр нийт оролцогчдын 89 хувь нь “Бизнесийн ёс зүй нь бизнесийн тогтвортой байдал болон ажилтны хувийн хөгжилд дундаас дээш түвшний эерэг нөлөөтэй” гэжээ. Ийм ч учраас “БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ, ШУДАРГА БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” - ийн II шатны үр дүнгийн хурлыг 2024 оны 4 сарын 4-нд зохион байгуулж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хурлын нээлтийн үгэндээ бизнесийн ёс зүй, хариуцлага, ил тод байдал бол яригдахаас өөр аргагүй сэдэв хэмээгээд бизнесүүд ёс зүйн сургалтад хамрагдах хандлага нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн сургалтуудын хэрэгцээ, шаардлага өндөр байгааг  онцолсон.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ (ТИ-М) болон Рио Тинто Монгол ХХК (РТМ) Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, бизнесийн таатай орчныг дэмжих зорилтой санаачилсан Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оны 05 сараас хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд МҮХАҮТ -ын дэргэд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулан амжилттай ажиллаж байна.

“БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ, ШУДАРГА БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” - ийн II шатны үр дүнгийн хуралд Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Ноён Тапан Мишра нар  мөн үг хэлсэн.

МҮХАҮТ - ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нээлтийн үгэндээ “Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед бизнес эрхлэгчид ашиг олохын зэрэгцээ хүн төрөлхтөн, байгаль дэлхий, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө бууруулж, эерэг нөлөөллөө нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар эрхлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Олон нийт, үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, хамтрагчдын зүгээс ч илүү хариуцлагатай хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтыг хүсэж, шаардаж байна” гэсэн юм.

Мөн Рио Тинто Монгол ХХК - ийн Гүйцэтгэх захирал Х. Амаржаргал “Шударга, ил тод байдлыг хангаж, ёс зүйг эрхэмлэж ажиллах нь Рио Тинтогийн үнэт зүйлсийн салшгүй нэг хэсэг байдаг. Биднийг үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж дэлхийн 36 улсад 50 мянган хүнтэй нүсэр том бизнесийн амжилттай авч яваагийн гол нууц, үндсэн суурь БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ юм. Энэхүү туршлагаа Рио Тинто компани “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монголынхоо бусад бизнес эрхлэгчидтэй хуваалцдагтаа баяртай байдаг” хэмээн онцолсон бол НҮБ - ын Суурин төлөөлөгч Тапан Мишра “МҮХАҮТ болон Рио Тинто Монгол ХХК д төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд МҮХАҮТ - ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвтэй хамтран Бизнесийн салбар тогтвортой хөгжлийг дэмжих олон улсын санаачилга болох НҮБ - ын Даян Дэлхийн гэрээний талаар бизнес эрхлэгчдэд мэдлэг ойлголт түгээх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийж байгаа талаар тодотгосон.

Арга хэмжээний үеэр төслийн үр дүнг үнэлсэн судалгааг МҮХАҮТ – ын Эдийн засгийн судалгааны институцийн газрын дарга О.Түмэн–Амар танилцуулсан бол Бизнесийн ёс зүйн төвтэй хамтын ажиллагаатай ажилладаг хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд болох Премиум Нэксус ХК - ийн Гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг “Хувийн хэвшилд бизнесийн ёс зүйг бий болгох нь”, ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар “Даян дэлхийн гэрээг хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн сайн туршлага” сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулав.

Төслийн II шатанд нийт төр, хувийн хэвшлийн 264 байгууллагын 695 оролцогчийг сургалтад хамруулж, 345 байгууллагын 540 оролцогчийг хамруулан бизнесийн ёс зүй, комплаенсын талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах хэлэлцүүлэг, форум, арга хэмжээг зохион байгуулан 20 гаруй бизнесийн байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Бизнесийн ёс зүйн төв нь МҮХАҮТ - ын www.mongolchamber.mn сайтад цахим номын сан байршуулан ажиллуулдаг бөгөөд салбарын мэргэжилтнүүдийг шаардлагатай ном, гарын авлага, судалгааны материал зэрэг мэдээ, мэдээллээр тогтмол хангаж байна.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05