(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХИЛ ДЭЭР ГАЦМААРГҮЙ БАЙНА

2024/03/26 0

Эдийн засгийн тулгууруудын нэг уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна “Хувийн хэвшлийнхэн маш олон бүтээгдэхүүн экспортлохыг хүсэж байна” гэж МҮХАҮТ-ын дэргэдэх Эдийн засгийн коридор, боомт тээвэр, логистикийн зөвлөлийн дарга А.Мөнхболд Боомтын Сэргэлт Үндэсний Форум-2024 хэлэцүүлгийн үеэр хэлсэн. Энэ бүх боломж харин хил дээр гацмааргүй байгаа талаар тэрбээр онцолсон юм.

Монгол Улсын эдийн засгийг тэлэх, экспортоо нэмэгдүүлэх маш чухал ач холбогдолтой боомтуудын үйл ажиллагаа өнөөдөр хөгжлийн хувьд муу үнэлгээ авч байна. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын нэвтрэх чадавхыг сайжруулах, зардлыг бууруулах зэрэгт чиглэсэн стратегиудыг эрчимжүүлэх талаар МУ-ын Засгийн газар, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Гадаад харилцааны яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУ-ын судалгааны төв болон МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй дээрх хэлэцүүлгээр холбогдох талууд санал солилцож санаачилгууд гаргалаа.

Форумд Монгол Улсын сайд Б.Тулга илтгэл тавихдаа “Боомтын сэргэлтийн нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хумьж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дагаарийн шатад гаргах” гэсэн бөгөөд “Гарж буй санаачилгуудыг Засгийн газар, УИХ-аар шийдвэрлүүлэх, холбогдох байгууллагууд дэмжин ажиллах тогтолцоо энэ форумаар бүрдэнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол Улсын эдийн засгийн идэвхжил хуурай боомтын хөгжлөөс шууд хамааралтайг дурдаад “Манай улсын экспорт ялангуяа, сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа овор ихтэй нурмаг ачааны хэмжээ эрс нэмэгдэж байгаа. ОХУ-д тавигдаж байгаа ОУ-ын хориг арга хэмжээнүүд тээвэр, логистикийн салбарт шинэ сорилтууд бий болгож байна. Энэ үед Засгийн газраас анхаарал хандуулж, тухайлан эрхэлсэн сайд томилж, боомтын зөвлөл бий болгож, дэмжиж байгаад хувийн хэвшлийнхэн талархаж байна” гэсэн. Тэрбээр эдгээрийн үр дүнд илүү бүтээмжтэй, нэвтрэх чадавх илүү сайтай, зардал чирэгдэл багатай боомтуудтай болох хүсэл, шаардлага байгааг онцолсон.

Замын-Үүд, Эрээний авто замын боомт 24 цаг ажиллах боломжтой болж буй.Тэгвэл энэхүү боломжийг хэрхэн үр өгөөжтэй ашиглах нь төр, хувийн хэвшил хэрхэн хамтрахаас шалтгаалах нь.

“БООМТЫН СЭРГЭЛТИЙГ ХАНГАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО, АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАХ ЗӨВЛӨМЖИЙН ТӨСӨЛ

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж байгаа “Боомтын форум”-д “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал, шийдэл” хэлэлцүүлгээс гаргасан хувийн хэвшлийн санал, зөвлөмжийг нэгтгэн дараах байдлаар хүргүүлсэн байна. Үүнд:

1. Боомт, коридорын тээвэр зохион байгуулалт чиглэлээр:

  • АН3 автозамын коридороор дамжин өнгөрөх тээврийг 2 хоногт багтаан тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх
  • Замын-Үүд болон Алтанбулагийн боомтод  хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ТИР гарц байгуулах
  • Төрийн өмчийн 17 хувийн оролцоотой Тээвэр түншлэл корпорац байгуулж, хөрш орнуудын төрийн өмчид компаниудтай нэг түвшинд харилцах, ачаа тээврийн зах зээлд үндэсний ААН-үүдийн оролцоог хангах
  • Замын-Үүд, Улаанбаатар, Сүхбаатарт ачааны төвийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулах
  • Баруун босоо коридорын менежментийг Үндэсний ААН-үүдийн нэгдэл, корпораци гүйцэтгүүлэх

2. Хилийн боомт, коридор, олон улсын тээвэр, зохион байгуулалтын талаар:

  • Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг АТҮТ-д шилжүүлэх, С зөвшөөрлийн олгох ажлын хэсэгт заавал МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулах
    Үндэсний автотээврийн ААН-үүдийг дэмжих худалдаа, тээврийн тогтолцоог бүрдүүлэх
  • Ачаа тээврийн тарифийг үнийн өсөлт, инфляцтай уялдуулан тогтооход МҮХАҮТ-ын төлөөллийг заавал оруулах
  • Улс хоорондын автотээврийн хэлэлцээрийн уулзалтанд хувийн хэвшил, МҮХАҮТ-ын төлөөллийг заавал оролцуулах, холбогдох журам, дүрэмд өөрчлөлт оруулах
  • БНХАУ-д зорчиход хүлээн зөвшөөрөгдөх Автотээврийн даатгалыг бий болгох

3. Хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах чиглэлээр:

 

  • Хилийн Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бичигт Хавирга боомтод худалдааны танхим байгуулах
  • Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийг хариуцах нэгж байгуулах
  • Хилийн Шивээхүрэн, Замын-Үүд, Булган, Ханги, Бичигт, Хавирга боомтод ХАА-н экспортын парк байгуулах
  • Боомтын мэдээллийн системийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулах
  • Замын-Үүд, УБ хотод хуурай боомт байгуулах

4. Хилийн болон коридорын аялал жуучлалын талаар:

  • Баянхошуу боомтод хилийн аялал жуучлалын бүс байгуулах төсөл
  • Коридорын аялал жуучлалын төсөл

5. Хууль эрх зүй, бодлогын чиглэлээр:

  • МҮХАҮТ-н тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах (Хувийн хэвшлийн талаар баримтлах бодлого, салбар тус бүрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэлийг тухайн салбарын мэргэжлийн танхим хариуцах)
  • Хилийн боомтын хуулийг батлуулах (Хилийн боомтын газар, хөгжлийн ЕТ, гүйцэтгэлд хувийн хэвшлийн оролцоог бататгах)
  • Худалдааны тухай хуулийг батлуулах (Худалдагч, худалдан авагчийн эрх зүй, түүний дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх тээвэр, тээвэр зууч, логистикийг үндэсний ААН гүйцэтгэх эрхийг баталгаажуулах)
  • Тээвэр зуучийн тухай хуулийг батлуулах (ОУ-н тээвэрт төрийн оролцоотой Тээвэр түншлэл корпорац байгуулах, хөрш орны төрийн өмчит компаниудтай ижил түвшинд харилцах эрхийг баталгаажуулах)
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулах (Зохион байгуулалттай автотээврийг дэмжсэн, автотээврийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх зохицуулалтыг баталгаажуулах)
  • ТХХТ-н тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах (Хувийн хэвшлийн санаачилсан төсөл, хөтөлбөрийг 6 сарын дотор төрийн байгууллагууд шалган магадлан хэрэгжүүлэх нөхцлийг  баталгаажуулах)
  • Хилийн боомтын стратегийг Хилийн тухай хуулийн дагуу Боомтын сэргэлтийн үндэсний хороогоор батлуулах (Хөрөнгө оруулалтаар хилийн боомтыг хөгжүүлэх, тээвэр зохион байгуулалт, менежментэд хувийн хэвшлийн оролцоог бататгасан)

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05