МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХҮН намын төлөөлөлд танхимын саналыг гардуулан, сонгуульд нь амжилт хүслээ
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналуудыг МҮХАҮТ-аас нэгтгэн боловсруулсан бөгөөд уг саналыг Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлангийн хамт улстөрийн намуудын удирдлагуудад гардуулж байгаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг, удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Б.Мөнхсоёл нарт танхимын саналыг гардуулан, сонгуульд нь амжилт хүслээ.
МҮХАҮТ-аас санаачлан бизнесийн орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засагт том ач холбогдолтой төслүүдийг эхлүүлэх, эдийн засаг дах хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд, танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлүүдийн саналыг нэгтгэн өгч байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин дурьдаад, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахыг ХҮН намын удирдлагаас хүслээ.