УРИАЛГА
УРИАЛГА
Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 58 суманд зудын нөхцөл байдал үүсэж, 24 мянган малчин өрх хүнд нөхцөл байдалтай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Үргэлжлэн орсон их хэмжээний цас, цочир хүйтэрснээс болж малын хорогдол эрс нэмэгдэж, мал аж ахуйн болон мал аж ахуйгаас хамаарах бусад салбар, цаашлаад эдийн засагт ихээхэн эрсдэл учрахаар байна.
Зудаас болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮХАҮТ-ын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх үйлчилгээний зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй шуурхай олгохоор ажиллаж байна.
Зуданд өртсөн малчид, иргэдэд туслах мөнгөн болон эд материалын тусламж үзүүлэх “Халуун сэтгэлийн аян”-д нэгдэхийг МҮХАҮТ-ын гишүүд, нийт бизнес эрхлэгчдэд уриалж байна.
Аянд нэгдэх аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид дараах хаягаар хандана уу.
Гишүүнчлэлийн газар:
Утас: 7727-7070(2), 99078303, 99046587,90802244
Цахим шуудан: info@mongolchamber.mn
Хандивын данс: Хаан банк, дансны дугаар: 5112170027, дансны нэр: МҮХАҮТ
Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ:
Утас: 77277070-(5), 95049075
Цахим шуудан: forcemajeure@mongolchamber.mn