(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Төлбөрийн чадваргүйдэл нь зөвхөн дампуурч байгаа компанийн асуудал биш

2019/10/25 0

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, компаниудын хуулийн мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох зорилгоор МҮХАҮТ, ХЗДХЯ хамтран хэлэлцүүлэг хийж байна.

Өчигдөрхөн Дэлхийн банкнаас зарласан 2020 оны Бизнес эрхлэлтийн индексээр Монгол Улс 190 орноос 81-т орж өмнөх жилээс 7 байраар ухарсан байна. Үүнээс хамгийн сул хоёр үзүүлэлт нь “эрчим хүчинд холбогдох” 152, “төлбөрийн чадваргүйдлийг шийдвэрлэх” 150 –д эрэмбэлэгджээ.

МҮХАҮТ-аас 2017 онд гаргасан Монголын бизнесийн орчны судалгаагаагаар дампууралтай холбоотой 3 асуудлыг авч үзсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 45.2% нь дампуурлаа зарлахад хуулийн байгууллага муу ажилладаг бөгөөд аль аль талууд хохирол ихтэй үлддэг, 45.1% нь дампуурлаа зарлахад бэрхшээлтэй, төвөг чирэгдэл ихтэй, 44.7% нь дампууралтай холбоотой хуулийн зохицуулалт муу гэж хариулсан байна.

Дээрх үзүүлэлтүүдээс харахад ААН-ийг дампуурахад хүргэдэг шалтгаан, хэрэг үүсгэх нөхцөл зэргийг сайтар хуульчилж, нухацтай авч үзэх нь бизнесийг хамгаалах, тогтвортой орчин бүрдүүлэхэд чухал үүрэгтэй юм.

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЭЛ НЬ ЗӨВХӨН ДАМПУУРЧ БАЙГАА КОМПАНИЙН АСУУДАЛ БИШ

Монголд бүртгэлтэй 185 мянган ААН-ээс 90 гаруй мянга нь ямар нэг байдлаар үйл ажиллагаа нь доголдсон буюу дампуурлын нөхцөл бүрдчихсэн байгаа аж.

ААН-ийн төлбөрийн чадваргүйдэл нь зөвхөн тухайн компанийн асуудал биш, харилцагч, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагч, түншлэгч, зээлдэгч гэх мэт бизнесийн оролцогч бүх талуудын эрх ашгийг хөнддөг тул хаана хаанаа хохирол багатай шийдвэрлэхэд хуулийн маш нарийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

1999 онд батлагдсан Дампуурлын тухай хууль нь энэхүү харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсон учир шинэ хуулийн төсөл дээр ажлын хэсгүүд шаргуу ажиллаж байна.

Өнөөдрийн зохион байгуулсан "Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг" нь шинэ хуулийн төслийг компани, олон нийтэд танилцуулах, санал авах анхны хэлэлцүүлэг бөгөөд цаашид хэд хэдэн удаа зохиогдохоор болж байна.

Дашрамд дурдахад 1999 онд батлагдсан Дампуурлын тухай хууль нь 5 зүйл 39 бүлэгтэй байсан бол сайжруулан батлах Төлбөрийн чадваргүйдлийн тухай нь 11 бүлэг 125 зүйлтэй болох юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06