(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Шадар сайд Ө.Энхтүвшин, Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудын хамтаар МҮХАҮТ-д бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

2019/10/24 0

МҮХАҮТ-аас Шадар сайдын ажлын алба, МХЕГ, НМХГ, ШӨХТГ-тай хамтран зохион байгуулсан нээлттэй уулзалтад 70 гаруй салбарын 250 гаруй бизнес эрхлэгч оролцож, 17 асуулт, 42 санал хүсэлт тавьж хариулт авлаа. Бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн МҮХАҮТ-аас Засгийн газарт хүргүүлэхээр гардууллаа.

Монгол Улсын Шадар сайд Ө. Энхтүвшин: "Хууль сайн муу эсэх нь баталж байх үед мэдэгддэггүй. Яг амьдралд хэрэгжээд эхлэхээрээ асуудал нь илэрдэг. Зөрчлийн хууль бол үүний том жишээ. Одоо энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас саналыг нь сайтар тусгаж авч байгаа. Учир нь энэ хуулийг яг амьдрал дээр хэрэглэж байгаа хүмүүс нь мэргэжлийн хяналтын байцаагчид. Тиймээс тэдний саналыг тусгаснаар одоогийнх шигээ бизнес эрхлэгчиддээ ч, хуулийн хэрэгжилтийг хянаж буй байцаагчиддаа ч түвэг уддаг байдлыг арилгах боломжтой болох юм.

Мэргэжлийн хяналтын байгууллага дахь нийт 2000 гаруй ажилтан дотор сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Үүний хажуугаар өмнөөс нь нүүр улаймаар асуудал үүсгэж, байгууллагын үйл ажиллагааг харлуулж байгаа хүмүүс ч байна. Тиймээс цаашид Мэргэжлийн хяналтынхан гэдэг ерөнхий юм ярихаа болиод нэр устай гомдол саналаа өгдөг болъё"

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү: -Төрийн зарим үйлчилгээ, хөндлөнгийн хяналт, зөвшөөрөл гаргах ажлуудыг ТББ-д шилжүүлэхээр ярьж байгаа. Хууль эрхзүйн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байна. Дээрээс нь ажил гүйцэтгэгчид урт хугацаанд харахгүй, тухайн үеэ аргацаах байдлаар ханддаг нь шаардлага хангахгүй байна.

- Манай улс мэргэжлийн хяналттай холбоотой олон улсын 37 гэрээ конвенц, 108 орчим хуулийн заалтад хяналт тавьж ажиллаж байна. Зарим дүрэм журамд давхцал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох давхардал үүсгэхгүйд анхаарч ажиллаж байна.

- Экспорт импортын бичиг баримтыг 24-72 цагийн дотор хүлээж авдаг. Бичиг баримтын шаардлага хангасан тохиолдолд шийдэхгүй байх шалтгаан байхгүй.

- Зөрчлийн хууль хэрэгжүүлэх эрх бүхий 6000 байцаагч байна гэж байна. Энэ хүмүүс бүгд хянан шалгах эрхгүй. Бичиг хэрэг, дотоод зохион байгуулалтын ажилтнуудыг хасаад 1782 байцаагч ажиллаж байгаа.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: - Энд ирж байгаа ихэнх асуултууд барилгын зөвшөөрөлтэй холбоотой байна. Мэргэжлийн хяналтын байгууллага бол зөвшөөрөл өгдөг газар биш. Өгөгдсөн зөвшөөрөлд хяналт тавьж, зөрчил дутагдал байвал арилгуулдаг газар. Гэхдээ энэ ажил барилгынханд дарамт шахалт болж харагдаад байгаа нь хэд хэдэн шалтгаантай.

1. Төрийн байгуулагуудын уялдаа холбооны асуудал байгаа. Бид холбогдох газруудад хүсэлт явуулсан. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд 500-800 барилга баригдсан буюу баригдаж байгаа. 110 нь зөрчилтэй, 68 нь зөвшөөрөлгүй. Бид энэ зөрчил дээр нь акт тавьж, торгууль хүлээлгэдэг. Гэтэл үнэндээ барилгын компаниуд зураг төслөө батлуулах гэж хагас жил, А даалгавраа авах гэж хэдэн сар, техникийн нөхцлөө үнэлүүлэх, ажил эхлүүлэх зөвшөөрлөө авах гэж дахиад хэдэн сар, үндсэндээ зөвхөн цаасаа цуглуулах гэж 1-2 жил болдог. Энэ зөвшөөрлүүдээ хүлээж байх хугацаандаа дулааны улирал ашиглаад барилгын ажил эхлүүлчихдэг. Энэ нь зөрчил болоод байна. Иймд уялдаа холбооны асуудал байна. Бид бол хуулийнхаа хүрээнд ажиллаж байгаа.

2. Нэг давхарт ажиллаж байгаа бүх үйлчилгээний газрыг хаалаа гэж байна. Ташаа мэдээлэл. Бид барилгын нөхцөл, стандарт талаас нь хянаж шалгаж шаардлага тавьж байгаа. Тухайлбал хуучны модон кракастай барилгад газ ашиглаж болохгүй байна, сүүлийн үеийн барилгууд боломжтой гэх мэт тухайн нөхцлөөс хамаарч байгаа. Бүгдийг нь дашраар нь зогсооно гэсэн юм байхгүй.

3. Хяналтын байгууллагын дарамт гэхээсээ иргэдийн өөрсдийнх нь оролцоо, хандлагын асуудал бас байгааг Та бүхэн анхаарна уу. Энэ онд 14 мянган өргөдөл хүлээж авлаа. 43 хувь нь шантаажны зорилготой. Ерөөсөө л нэг гудамжны 2 дэлгүүр, 2 баар, 2 барилга нэгийгээ матаж байна. Хамтдаа ус дулаан, асуудлаа шийдэхийн оронд нэгийгээ хаалгах л зорилготой байгаад байна. Илт шантаажны агуулгатай өргөдлүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлж байгаа. Мөн СӨХ-ын дарга нар оршин суугчдаа турхирч жагсаал цуглаан хийдэг, шинэ барилгуудыг дарамталдаг, янз бүрийн өргөдөл өгдөг. барилгын компанийн захиралтай тохироо хиймэгцээ 2 өрөө байр аваад өргөдлөө татсан нэг биш жишээ бий.

4. Мэргэжлийн хяналтынхан авлига авдаг гэж байна. Тийм тохиолдлуудыг бид жигшиж байгаа, гэхдээ яг судлаад үзэхээр дүрэм журмаа биелүүлээгүй, хууль бус юм хийж байгаа нөхдүүд л авлига өгдөг. Машин угаалгын газрын арын өрөөнд хүүхдийн үдийн цай бэлтгэж байна, актласан уурын зуухны газар хүнс үйлдвэрлэж байна, ийм тохиолдол маш их. 5000 хүн дотор хууль бус шаардлага тавьдаг хүн бийг үгүйсгэхгүй, нэр устай нь бидэнд мэдэгдээрэй. Бас Та бүхэн аль болох авлига өгөхгүй байгаарай.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/26
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
2026/06/25
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/25
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/24
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/24
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
2026/06/23
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/23
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/06/22
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЕКСТРИМ" ХХК TIMELY
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР "МЕТАГРО" ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЭСО ФҮҮДС" ХХК
2026/06/19
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/06/18
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/06/18
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/17
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/16