(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Комплаенс, эрсдэлийн удирдлагын талаар ойлголтоо нэмэгдүүлж, сайн туршлагаа хуваалцав

2023/06/14 0

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв “Комплаенс ба эрсдэлийн удирдлага” сургалтыг 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгамддаг эрсдэл, комплаенстай холбоотой зөрчлийг тодорхойлох, тухайн нөхцөл үүсэх үед баримтлах комплаенсын стандартыг хэвшүүлэх, олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх, практикт суурилсан мэдлэг, чадвар олгоход чиглэгдсэн онцлогтой сургалт болсон юм.

Сургалтад М-Си-Эс Холдинг ХХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, Мобиком Корпораци ХХК, “Ард Кредит ББСБ ” ХК, Янмал ХХК, Говь ХК, Таван богд трейд ХХК, Түмэн шувуут ХК, Наран трейд ХХК, Батс-Өргөө ХХК, Бэрэн металл ХХК, Эрх зүйн гүүр ХХК зэрэг ААН-үүдийн ТУЗ-ийн гишүүн, комплаенсын асуудал эрхэлсэн менежер, мэргэжилтнүүд, жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 50 гаруй оролцогч танхимаар, бусад орон нутгийн бизнес эрхлэгчид цахимаар оролцов.

Сургалтад Рио Тинто Группийн Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын Комплаенсыг асуудлыг хариуцсан Ахлах Менежер Хатагтай Бо Жан ирж оролцон Рио Тинто Групп компанийн олон улсад комплаенсыг хэрэгжүүлж буй туршлага мэдээлэлийг сургалтад оролцогчидтой хуваалцан, танилцууллаа.

Мөн Хатагтай Бо Жан нь “Рио Тинто Монгол” ХХК, МҮХАҮТ, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ - МҮХАҮТ-ын дэргэх Бизнесийн ёс зүйн төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн үйл ажиллагаатай танилцан МҮХАҮТ-ын төлөөллүүдтэй уулзаж тус төслийг манлайлан, үр дүнтэй хэрэгжүүлж буйд талархал илэрхийлж цаашид хэрхэн Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг хувийн хэвшлүүдэд өргөн цар хүрээнд хүргэж, бизнесийн ёс зүй, комплаенсыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02