(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хэнтий аймагт төр, хувийн хэвшлийнхэн зөвлөлдөж байна

2019/10/21 0

МҮХАҮТ нь 21 аймагт салбар танхимтайгаар, орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд хүрч үйл ажиллагаа явуулдаг. Хэнтий аймагт салбар танхим үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Тус ойн хүрээнд “Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг-2019” эхэллээ. Арга хэмжээг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар нээж үг хэллээ.

МҮХАҮТ нь 2001 оноос төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн оновчтой механизмыг бий болгох замаар бизнесийн орчныг сайжруулахад түлхүү АНХААРЧ ажиллаж байна. ЦААШИД Эдийн засгийн гол салбаруудад болон аймгуудад төр хувийн хэвшлийн зөвлөлдөх бүтцийг бий болгох замаар тогтолцоог бүрэн болгох, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллах БОДЛОГЫН ШИНЭ АЛХАМ ийнхүү Хэнтий аймгаас эхэлж буйг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ онцоллоо.

Хэнтий аймгийн бизнесийн орчны судалгаагаар ДНБ нь 24 хувиар өссөн байна. Энэ өсөлт нь боловсруулах аж үйлдвэрийн өсөлттэй шууд холбоотой. Хувийн хэвшлийн бүтээж буй нэмэгдэл өртөг нийт ДНБ-ийн 85% байна.

“Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг-2019” арга хэмжээнд МҮХАҮТ-ын удирдлагууд, 9 аймгийн салбар танхимын дарга нар болон Хэнтийн аймгийн засаг захиргаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ: "Сум бүрт нэг брэнд" бодлогын хүрээнд байгальд ээлтэй шинэ технологи бүхий, нутгийн нүүр царай болсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний санаачлагыг өрсөлдүүлэн шалгаруулж дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Хэнтий аймгийн Засаг дарга Н. Ганбямба: Хэнтий аймгийн бизнесийн орчны судалгаагаар ДНБ нь 24 хувиар өссөн байна. Энэ өсөлт нь боловсруулах аж үйлдвэрийн өсөлттэй шууд холбоотой. Хувийн хэвшлийн бүтээж буй нэмэгдэл өртөг нийт ДНБ-ийн 85% байна.

Аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр 2016 онд нийт 267 иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаө явуулж байсан бол 2019 онд нийт 300 иргэн аж ахуйн нэгж болж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн тоо 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бид “Хэнтий брэнд”-ийг бий болгон 6 нэр төрлийн бүтээгдэхүүн бүхий багцыг гарган ажиллаж байна.

Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг-2019”-ийн үеэр Увс аймаг дахь ХАҮТ-ын дарга С. Сэржим: “Төр хувийн хэвшлийн түншлэл нь асуудлыг шууд шийдвэрлэх түвшинд хэлэлцдэгээрээ давуу талтай бөгөөд хэрэгжилтийг хамгийн бодитоор хяналт тавьж чаддаг. Иймээс Танхимдаа нэгдэж, асуудлаа хамтдаа шийдэж бодит үр дүнд хүрье хэмээн Хэнтийн аймгийн бизнес эрхлэгчдийг уриаллаа”.

Хэнтий аймгийн бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, боломжийг хамтдаа ярилцаж, шийдэлд хамтдаа нэгдэцгээж байна.


Хэнтий аймгийн ХАҮТ-ын Дарга Д.Батболд “Өнөөдрийн хэлэлцүүлэг уулзалтаар Хэнтий аймгийн бизнесийн орчны талаар танилцуулга хийж, тулгамдаж буй асуудлаа ярилцан хэлэлцэж, шийдвэрлэх гарц, хөгжих боломжоо тодорхойлж цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар тодорхой ярилцлаа. Энэхүү уулзалтаар гарсан зөвлөмж, шийдэлд Хэнтий аймгийн Танхим бодит үр дүнд манлайлж ажиллахаа онцоллоо”.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06