(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”, “Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо”-ны хамтарсан уриалга

2020/06/22 0

Монгол орны ноос бэлтгэлийн ажлыг шинэчлэн сайжруулах нь хөдөөгийн хүн амын хөдөлмөрийг хөнгөвчлөх, орлогыг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд нэн ач холбогдолтой 

Манай орон 15 үүлдэр үүдрийн хэсэг үржлийн хэсгийн бүдүүн бүдүүвтэр ноост хонь, 5 үүлдэр үүлдрийн хэсэг үржлийн хэсгийн нарийн нарийвтар ноост хонь нийт 32,3 сая хоньтой, Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн гэсэн хоёр омог үүлдрийн 472,4 мянган тэмээтэй бөгөөд 2019 оны байдлаар нийт мал сүргийн 45,5 хувийг хонин сүрэг, 0,7 тэмээн сүрэг хувийг эзэлж байна.

Үүлдэр омгийн төрөл тус бүрийн онцлог шинж чанараас хамааран бүдүүн бүдүүвтэр ноост хониноос 1,2-2,3 кг ноос, нарийн нарийвтар ноост хониноос 4,8-6 кг ноос гарах ба 32.3 сая толгой хонин сүргээс дунджаар 38.0 мянган тн ноос бэлтгэх боломжтой. Нас хүйсний байдлаас хамаарч нэг тэмээнээс дунджаар 2,8-5 кг ноос гарах ба 472,4 мянган толгой тэмээн сүргээс дунджаар 1,8 мянган тн ноос бэлтгэх боломжтой.

Жил бүрийн 5-6-р сард тэмээний ноос бэлтгэл, 6-7-р сард хонины ноос бэлтгэлийн ажил явагддаг бөгөөд одоогийн байдлаар малчид хонь тэмээний ноосыг уламжлалт буюу гар аргаар хяргаж бэлтгэж  байгаа нь цаг хугацаа болон хүн хүч ихээр шаарддаг, хөдөлмөр зарцуулалт ихтэй ажлын нэг байсаар байна. Ноосыг технологит хугацаанд нь хяргаж бэлтгэхгүй тохиолдолд хөөрсөн ноос буцаж суун эсгийрч хяргахад хүндрэлтэй болох, хөндийрсөн ноос харгана бут зэрэгт өлгөгдөж бэлчээрт хаягдах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож улмаар ноосон түүхий эдийн ашиглалтыг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад ноосыг цахилгаан хайчаар хяргаж бэлтгэх нь олон арван жилийн турш хэрэглэгдэж ирсэн түгээмэл практик болжээ. Хонины ноосыг цахилгаан хайчаар 1-2 минутад хяргаж байгаа бол гар хайчаар хяргахад 8-10 минут зарцуулдаг байна. Түүнчлэн цахилгаан хайчаар 20 минутад тэмээг ноосолж байгаа бол гар хайчаар ноослоход 1 цаг зарцуулдаг байна.

МҮХАҮТ –аас Германы Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (DIHK) болон МНБҮХ-той хамтран хэрэгжүүлж буй ProValue төслийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2017 онд байгуулсан  “Хонь угаах, мал эрүүлжүүлэх жишиг төв” нь  цахилгаан хайчаар хонио хяргуулах, малаа угаалгах, ноосыг ангилан ялгуулах, хадгалах үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжтой бөгөөд 2017-2019 онд 150 малчин өрхийн 14,500 хонь, ямааг хяргаж, угаалгад хамруулсан ба тус төвөөр үйлчлүүлэх хүсэлтэй малчдын тоо жилээс жилд өссөөр байна. Энэхүү сайн туршлага дээр үндэслэн Архангай  аймгийн  Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар аймгийнхаа  бүх багууддаа   хонь угаах явуулын болон суурин төхөөрөмжүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

МҮХАҮТ, МНБҮХ-ны зүгээс Монгол Улсын Засгийн Газар, хөгжлийн түнш байгууллагуудыг ноос бэлтгэлийн ажлыг шинэчлэхэд илүү их хөрөнгө оруулалт оруулахыг уриалж, дараах үйл ажиллагаануудыг  багтаасан “Хонь тэмээний ноос бэлтгэлийн мастер төлөвлөгөө” боловсруулахыг санал болгож байна. Үүнд:

  • Хонь тэмээний ноосоо малчид өөрсдөө хяргаж байгаа одоогийн тогтолцоог өөрчилж техник хэрэгсэл бүхий түүхий эд бэлтгэлийн байнгын ажиллагаатай мэргэшсэн бригадыг сум бүрт бий болгох, ноос хяргагчдыг сургаж бэлтгэх
  • Түүхий эдийн зориулалттай агуулахыг сум бүрд бий болгож түүхий эдийг ангилан ялгах зориулалттай төхөөрөмжүүдээр хангах (ангилан ялгах ширээ, пресс, жин хэмжүүр, ноос хураах тавиур гэх мэт)
  • Түүхий эд бэлтгэлийн мэргэшсэн бригадыг шаардлагатай техник тоног төхөөрөмж болон туслах материалаар хангах (цахилгаан хайч, ирлэгч машин, генератор, олсон шуудай гэх мэт)
  • Түүхий эд бэлтгэлийн бригад, орон нутгийн хэмжээнд ноос хяргах ажлыг зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлэх
  • Малчид малаа угаалгах эрүүлжүүлэх үйлчилгээнд хамрагдах дэд бүтцийг бий болгох

“Хонь тэмээний ноос бэлтгэлийн мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх нь малчдын түүхий эд бэлтгэлийн ажилд зарцуулах цаг хугацаа, хүн хүчийг хэмнэж, хөдөлмөрийг нь хөнгөвчлөх ба түүхий эдийг технологид хугацаанд нь бэлтгэн авснаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ашиг тусаа өгөх юм. Түүхий эд бэлтгэлийн байнгын ажиллагаатай мэргэшсэн бригад сум бүрд бий болсноор ажлын байрыг нэмэгдүүлэх хадгалах боломжийг бүрдүүлж, хөдөө орон нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх болно. Түүнчлэн мал сүргийг мал эмнэлгийн үйлчилгээнд тогтмол хамруулснаар малын өвчлөлөөс шалтгаалсан түүхий эдийн чанарын доголдол гарахгүй байх, түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Эрдэнэт мал сүргийг өсгөн үржүүлж, үндэсний баялаг бүтээгч малчин түмний буян, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


 


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06