(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г. Занданшатар, Ерөнхий сайд У. Хүрэлсүх танаа

2020/05/06 2

Чөлөөт худалдааг нэгдсэн бодлогоор зохицуулах 
мэргэшсэн яам байгуулах тухай

Тусгаар улсынхаа эдийн засгийг зах зээлийн зарчмаар хөгжүүлэх үйлсэд Монголын улс төрчид, бодлого тодорхойлогчид суралцаж, иргэд, бизнес эрхлэгчид төрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө 30 шахам жил зүтгэж байна. Төр нь өөрөө бизнест шууд оролцохгүй, харин төрийн цэгцтэй, зөв бодлогоор зохицуулж чадвал хувийн хэвшлийнхэн чөлөөтэй  өрсөлдөж, ажлын байр олноор буй болгож эдийн засаг түргэн хөгждөгийг өндөр хөгжилд хүрсэн орнуудын туршлага харуулдаг. 

Худалдааг либералчлах төрийн бодлого хэрэгжүүлсний дүнд аж ахуйн нэгж,  иргэд гадаад худалдаанд  идэвхитэй оролцож шилжилтийн үеийн барааны хомсдолоос ангижирхад  ихээхэн тус нэмэр болсон билээ. Манай орны гадаад худалдааны эргэлт  түргэн өссөөр 2019 онд  17,7 тэрбум  ам. долларт хүрч, 2000 оныхоос 17 дахин нэмэгджээ. Цаг зуурын хомсдолыг гэтлэсний дараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, зах зээлээ хамгаалж, төлбөрийн чадавхиа сайжруулахад чиглэсэн худалдааг зохицуулах цэгцтэй, оновчтой бодлого зайлшгүй шаардлагатай гэдэг нь тодорхой болжээ. Аливаа улсын санхүүгийн чадавхийг олон улсын хэмжээнд төлбөрийн тэнцлийн үзүүлэлтээр дүгнэдэг. Манай улсын төсөв, төлбөрийн тэнцэл  алдагдалтай байсны  улмаас төгрөгийн ханш суларч, инфляци өсөж, хямралд өртөн хөгжлийн хурдцад сөрөг нөлөөлсөөр  байна. Гадагш урсах валютын зардал жилээс жилд нэмэгдэж, төсвийн урсгал зардал өссөөр атал гүйцэтгэх засаглалын түвшинд төлбөрийн тэнцэл хариуцсан бүтэц үгүй явж ирлээ. Үүний улмаас Засгийн газар, УИХ-ын хэмжээнд  хөгжлийн том бага ямарваа асуудлыг шийдвэрлэхэд  төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөллийг бодитой тооцож, уялдуулж чадахгүй, валютын ханшийн бодлогод нөлөөлөх чадамжгүй  байгаа нь нэн харамсалтай бөгөөд үүнийг яаралтай засч сайжруулах шаардлагатай байна. Түүгээрч үл барам эдийн засгийн гадаад бодлогын нэн чухал хэсэг болох гадаад худалдааны бодлого орхигдож, олон аж ахуйн нэгж, иргэд гадаадын зах зээл дээр хүртэл хоорондоо өрсөлдөж  импортын барааны үнэ өсгөх, экспортын барааны үнэ бууруулах зэргээр худалдааны үр ашиг, өгөөж муутай ажиллаж байна. 

Гадаад худалдааны бодлогын асуудал мэргэжлийн бус яаманд хавсарга байдлаар харьялагдаж, мэргэжилгүй хүмүүс хариуцсан нэр зүүж, Үйлчилгээний гадаад худалдааг хариуцах эзэнгүй байна. Үүний уршгаар гадаад худалдааны ямарч бодлогогүй, зохицуулалтгүй болсны дээр тарифын бодлогоор зохицуулж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, ялангуяа импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал орхигдож, гадаад зах зээл дээр салбарын яам болгон уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байна.

Бодлого тодорхойлогчид зөвхөн гаалийн статистик хархаас цаашгүй гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд анхаарахгүй байсаар удаж байна. Төлбөрийн тэнцэл ашигтай бол валютын нөөц нэмэгдэх, төлбөрийн чадвар сайжрах, үндэсний валютын ханш тогтворжих боломж бүрддэг нь аливаа улс орны хөгжлийн нэг зорилго ажээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, хандивлагч түншүүд  уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ, үндэсний үйлдвэрлэлээ нөөц бололцоондоо тулгуурлан хөгжүүлэх, экспортын шинэ эх үүсвэр бий болгоход анхаарахыг манай улсад зөвлөсөөр байгаа билээ. Гэтэл  дэлхийн худалдаанд шинэ дэг тогтож, чөлөөт худалдаа хөгжиж буй үед  манай  улс худалдааны бодлого, зохицуулалтын тухай хуульгүй, тариф-худалдааны  цэгцтэй бодлогогүй, төлбөрийн тэнцлийн асуудал  засгийн газрын түвшинд зангидагдахгүй  явж ирлээ.

Худалдаа, тарифын зохицуулалт

Дэлхийн худалдааны байгууллага болон холбогдох олон талт худалдааны хэлэлцээрүүдээр  олон улсын барааны  худалдаа зохицуулагддаг бөгөөд манай улсын гадаад худалдааны дүн, мэдээг  гаалийн статистик мэдээгээр эмхэтгэн гаргадаг. Манай улсын барааны гадаад худалдаанд 9549 аж ахуй нэгж, 12499  иргэн оролцож  экспорт, импорт  хийснээр 2019 оны  худалдааны   эргэлт   13,7 тэрбум ам. долларт хүрч, тэнцэл нь ашигтай байгаа нь сайшаалтай. Энэ бол эрдсийн түүхий эд болон бусад барааны экспортын гадаад орчинг сайжруулах талаар төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэж хэлэх нь зүй ёсны хэрэг.

Гаалийн татвараар төсвийг бүрдүүлэх зорилгод хэт явцуурч, гадаад худалдааны үр ашгийг сайжруулах,  зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хөгжүүлэх бодлого орхигдсон байдалтай болоод удаж байна. Шинэ үеийн татварын тогтолцоог анх бүрдүүлэхэд гаалийн суурь татварыг 15 хувь, НӨАТ-ийг 5 хувиар тогтоосон боловч гаалийн татварыг 1990-ээд оны дундуур нэг хэсэг хугацаанд тэглээд буцааж сэргээхдээ уг харьцааг эсрэгээр болгосон байдаг. Гаалийн үндсэн тариф 5 хувь байгаа нь хөгжлийн нэг түвшинд хүрсэн улс орнуудын хооронд л байж болох доод хэмжээ юм. Гаалийн татвараар гадаад худалдааг зохицуулах боломж нь НӨАТ -аас илүү чухал гэдгийг тооцоогүй энэ өөрчлөлтийн улмаас дотоод зах зээлийн хамгаалалт эрс муудаж,  аж ахуй эрхлэгч болон Монголд буй болсон өртөгт ноогдох татвар үлэмж нэмэгдсэн байна. Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг хязгаарлах худалдаа- тарифын бодлогын зохицуулалт дутмагийн харгайгаар өөрсдөө хийж чадах олон төрлийн зүйлийг  гаднаас их хэмжээгээр авч байгаа нь туйлын харамсалтай.  Ганц жишээ дурьдахад манай улс  2019 онд 25,4 сая ам. долларын үнэ бүхий хуурай болон өтгөрүүлсэн сүү, тараг, аарц зэрэг 6 нэрийн  сүүн бүтээгдэхүүн импортолжээ. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандарт орцын нормоор тооцвол  манай  импортолсон эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  110 орчим сая литр сүү зарцуулагдана. Харин манайх өөрөө 2019 онд 41 сая литр сүү үйлдвэрлэсэн мэдээ байдаг боловч дотоодод үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүний ихэнхийг импортын хуурай сүүгээр үйлдвэрлэж байгаа байдал үргэлжилсээр байна.   Энэ баримт бол  70-аад сая малтай манай улс  өөрт байгаа хичнээн их нөөц боломжийг үл ашиглан гадны үйлдвэрлэгчийг дэмжиж байгааг маш тод харуулж байна.

Үйлчилгээний гадаад худалдаа

Олон улсын худалдааны шинэ дэгийн хүрээнд анх  байгуулсан ҮХЕГ /Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр/-ээр  үйлчилгээний   гадаад худалдаа зохицуулагддаг.  Энэ гэрээг англиар GATS /General agreement on trade in  services / гэж  нэрлэдэг.   Улсын  хил дамнан үйлдэгдэж, төлбөр тооцоо нь хатуу валютаар гүйцэтгэдэг  мэргэжлийн ажилчид, тээвэр, транзит тээвэр, аялал жуулчлал, урлаг, соёл, спорт, эрүүл мэнд, зээлийн хүү, франчаизийн төлбөр, үнэт цаас гэх мэт   санхүү, инженеринг, ажил хэргийн зөвлөгөө зэрэг 12 нэр төрлийн 150 гаруй нэрийн үйлчилгээ  энэ худалдаанд хамаардаг.  Манай улсын Үйлчилгээний худалдааны  хэмжээ 2019 онд 4 тэрбум ам. доллар болж, нийт бараа эргэлтийн 18 хувьтай тэнцэж, 2 тэрбум ам. долларын алдагдалтай байгаа нь харамсалтай. Нүдэнд үл үзэгдэх байдлаар үйлчилгээний худалдаагаар ихээхэн хэмжээний  валютын  нөөц гадагш урсаж байна.

Үйлчилгээний худалдааны алдагдал  жилээс жилд өсөх хандлагатай байгаагаас төлбөрийн тэнцэлд муугаар нөлөөлж байгаа нөхцөл байдлыг судалж, зохицуулах асуудал өнөө үед улам чухлаар тавигдаж байна. Үйлчилгээний худалдааны мөн чанарыг зөв танин мэдэж бодлого, зохицуулалттай  болгох цаг  болоод байна. Олон улсын эдийн засгийн харилцааны шинэ хандлага, мэдээллийн технологи, оюуны өмч, хиймэл оюун ухааны хөгжлийн  улмаас Үйлчилгээний худалдаа  маш түргэн өсөж ойрын 10-аад жилд барааны худалдааны тал хувьтай тэнцэх төлөвтэй гэж ДХБ мэдээлснийг анхаарахгүй  орхиж болохгүй.

Төлбөрийн тэнцлийн бодлого, үйлчилгээний гадаад худалдааны зохицуулалт  Засгийн газарт  зангидагдахгүй,  Монгол банк, статистикийн хороо өөрсдийн баталсан аргачлалаар “урсгал шилжүүлэг” гэх мэдээ гаргаад чимээгүйхэн орхидог байдлыг цаашид засч залруулах шаардлагатай байна.  Энэ асуудлыг анхаарлын гадна орхиж байгаагаас  мөнгөний ханшийн  бодлого, төлбөрийн тэнцлийг удирдахад  Засгийн газар нөлөөлж чадахгүй байна. Уг асуудлаар  яриа өрнөхөд  гүйцэтгэх засаглалын тэргүүн, сайд нар гар мухардаж, Монгол банк руу  чиглүүлж орхидог зохисгүй байдлыг нэн даруй өөрчлөх хэрэгтэй байна. Монгол банкинд ийм үүрэг байхгүй бөгөөд эдийн засгийн энэ чухал асуудал эзэнгүйдэж байна. Ийм зохисгүй байдлыг засаж, хөгжлийн бодлогыг төлбөрийн тэнцэлтэй уялдаатай шийддэг болгох хэрэгтэй байна. 

Манайд улсад гадаад худалдааны асуудлыг ГХЯ хариуцдаг гэх боловч үйлчилгээний гадаад худалдаа болон тариф худалдааны бодлого, зохицуулалт, төлбөрийн тэнцэл  хариуцсан байгууллага Засгийн газарт байхгүй байна. Үүнээс болоод нэг ёсондоо худалдааны асуудал бас л эзэнгүй орхигдоод байна.

Баялаг бүтээгчид  гадаад худалдаанд шууд  оролцдог болсон өнөө үед нийтийн эрх ашгийн үүднээс тэдгээрт гадаад зах зээл дээр өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг гадаадын  зах зээлд  экспортлох, урт хугацаанд тогтвортой  ажиллах эрх зүйн орчныг  бүрдүүлэх, стратегийн экспорт, импортын барааны нийлүүлэлтийг баталгаатай байлгах боломжийг гадаад орнуудын засгийн газрын түвшинд  ярилцаж шийдэхээс өөр арга үгүй гэдэг нь нүүрсний экспорт, нефтийн бүтээгдэхүүний импорт зэрэг бараанаас харагдаж байна. Улс орнууд энэ асуудлыг  мэргэшсэн аппарат бүхий худалдааны яамтай байж шийдвэрлэж байна.Судалгаанаас үзэхэд дэлхийн 205 улсын 195 нь худалдааны яамтай, (түүний дотор 51 нь гадаад худалдааг дагнан хариуцдаг, 61 нь худалдаа, аж үйлдвэрийн яамтай, 32 нь худалдаа,эдийн засгийн хөгжлийн яамтай, 50 нь гадаад харилцаа болон худалдааны яамтай). Америк, Хятадын худалдааны дайн дэлхий нийтийн анхааралд өртөөд байна. Өөр өөрийгөө хамгаалах зорилгоор явуулж буй энэ яриа, хэлэлцээг төрийн тэргүүнүүдийн манлайлал дор худалдааны сайд нар явуулж байна. Энэ яриа хэлэлцээг  ямар нэг өөр салбарын сайд биш, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэргэшсэн яам, түүний сайд оролцож байгаа нь ач холбогдлыг харуулж байна. Худалдааны түнш орон бүртэй засгийн газрын түвшинд тохирох, ярилцах асуудал үргэлж байдаг. Уул уурхай болон бусад салбарын  томоохон компани олон улсын зах зээлд  IPO гаргаж гадаадаас хөрөнгө татах, байгалын хийн транзит тээвэр гээд олон том асуудлыг шийдвэрлэхэд худалдааны  яамны мэргэшсэн технократуудыг сонгож бэлтгэн тогтвортой ажиллуулах хэрэгтэй болж байна.

Дотоод худалдаа

Манай улсын  дотоод худалдаанд 17 мянга гаруй дэлгүүр, үүнээс цөөнгүй нийтийн хоолны газарт  200 гаруй мянган хүн ажиллаж, ДНБ-ний 20 орчим  хувийг бий болгож байна. Мал, махны худалдаа сүүдрийн эдийн засгийн зарчмаар явагдаж, хотын хаяанд малчин өөрөө авчирч ченжид өгсөн махны үнэ дэлгүүр хүрэх замдаа хоёр дахин, түүнээс ч илүү нэмэгддэг болоод удлаа. Малын гаралтай түүхий эд  үнэ цэнээ алдаж, хог болон хаягдаж байгаль орчин бохирдуулж байна. Энэ бүхэн нь худалдааны салбар аль нэг яамны ажлын хавсарга болж байгаатай холбоотой. 2016 оноос ХХААХҮ яам дотоод худалдааг хариуцаж  эхэлсэн  боловч тэнд худалдааны мэргэжлийн бус 2-3-хан  хүн л ажилладаг.   Яам болон бүх шатны хурал, засаг даргын   худалдааны асуудлаар хүлээх үүрэг, хариуцлага, эрх мэдэл  зааглагдаагүй байна. Үүнээс голчлон шалтгаалж худалдаа  үйлчилгээний соёл, чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн байдал бүхэлдээ олон улсын стандарт, хэм хэмжээнээс хоцрогдож, орчин үеийн хэрэглэгчийн  шаардлагаас  хоцорч, үйлчилгээний  ажилчдын зан харьцаа, мэдлэг чадварыг сайжруулах, сургах, дахин сургах мэргэшүүлэх,  зах, худалдааны төрөлжсөн төвийн зохион байгуулалтын асуудалд бодлогоор ханддаг байгууллага алга  байна.

Үндсэн хуулийн шинэ  өөрчлөлт, нэмэлтээр  гүйцэтгэх засаглалын бие даан ажиллах боломж, Ерөнхий сайдын эрх мэдлийг  нэмэгдүүлсэн нь зөв зүйтэй арга хэмжээ болно гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахдаа  засгийн газарт нэгдсэн бодлого нь зангидагдахгүй явж ирсэн дээр дурьдсан чухал асуудлуудыг хариуцах Худалдааны яамтай болговол  зохистой байна. Одоо бол хөгжлийн  бодлого бүхэлдээ төлбөрийн тэнцэл, худалдаа,тариф, ханшийн бодлоготой уялдахгүй байгаагаас төлбөрийн тэнцэл алдагдалтай болж  зээлжих зэрэглэл буурах, төлбөрийн чадвар сулрахад Засгийн газар, Монгол банк бие бие рүүгээ заагаад өнгөрч байна. Ингэж болохгүй бөгөөд Засгийн газар   бодлогын бүх асуудлаа  зангидах ёстой, үүний дотор  Худалдааны яамтай байх  нь зүйтэй байна.
Худалдааны тухай, түүний зохицуулалтын хууль эрх зүйн орчин байхгүй, гадаад, дотоод худалдааны асуудлыг  хоёр   яам хавсарга ажил төдий эрхэлж, худадаа- тарифын бодлого,  үйлчилгээний гадаад худалдаа, чөлөөт бүс, хилийн худалдааны асуудлыг аль яам, газар хариуцдаг нь ойлгомжгүй удаж,  ажил хэрэгт муу нөлөө үзүүлж байгаа талаар Та бүхэнд учирлан ойлгуулж Худалдааны яам байгуулах асуудлыг судлан үзэж шийдвэрлэж өгөхийг эрхэмлэн  хүсч байна.

Хүндэтгэсэн, 
Худалдааны ахмад ажилтнууд: 

УИХ-ын гишүүн, СнЗ-ийн орлогч дарга, Худалдаа, бэлтгэлийн яамны сайд Гаалийн ерөнхий газрын дарга асан, доктор, Гавъяат эдийн засагч: Б.Шаравсамбуу
УИХ-ын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч, Худалдаа, бэлтгэлийн яамны нэгдүгээр орлогч сайд , Сангийн тэргүүн дэд сайд, Улсын татварын ерөнхий газрын дарга асан, доктор: Л.Пүрэвдорж
Гадаад худалдааны яамны орлогч сайд асан, Худалдааны гавъяат ажилтан: Б.Дэлгэрсүрэн
Худалдаа, үйлдвэрийн дэд сайд, Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан: Ц.Ёндон
Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч сайд асан, Худалдааны гавъяат ажилтан: Н.Бэгз
Худалдааны ахмад удирдах ажилтан, Үйлчилгээний гавъяат ажилтан: Ц.Хэнмэдэх

2020 оны 4 дүгээр сарын 17

БЭЭСТ КАШИМЕР ХХК, Г.ТӨМӨРХҮҮ
Хүндэт доктор, гавъат ахмадууддаа баярлалаа, үнэхээрийн бидэнд хэрэгцээтэй байгаа асуудал мөн.
Маш зөв зүйтэй асуудлыг хөндөж тавьжээ. Өнөөдрийн нийгэмд бодлого дутагдаж байгааг олж харж, бусдыгаа сэрээж байгаа энэ цаш үеийн сэхээтнүүддээ баярлалаа. Дэмжиж байна!!!
Сүүлд нэмэгдсэн мэдээ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09