(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА

2026/11/06 0

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 5–10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Хятадын Олон улсын импортын IX экспо (China International Import Expo – CIIE 2026)-д Монгол Улс үндэсний павильоноор оролцож, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын үндэсний бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж байна.

Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, экспортын шинэ түншлэл бий болгох зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран үндэсний павильоныг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн экспод Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч, хоршоо, экспортлогч аж ахуйн нэгж оролцож, үндэсний онцлог, байгалийн гаралтай түүхий эд, уламжлалт үйлдвэрлэлд суурилсан бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Ингэснээр олон улсын худалдан авагч, импортлогч, дистрибьютер болон бизнесийн байгууллагуудтай шууд харилцаа тогтоож, бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийг эрэлхийлж байгаа юм.

ДЭЛХИЙН ТОМООХОН ЗАХ ЗЭЭЛҮҮДИЙГ ХОЛБОСОН ХУДАЛДААНЫ ТАЛБАР

2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж буй Хятадын Олон улсын импортын экспо нь импортын худалдаанд зориулагдсан дэлхийн анхны үндэсний хэмжээний олон улсын үзэсгэлэн юм. БНХАУ-ын өргөн хэрэглээний зах зээлийг дэлхийн улс орнуудын үйлдвэрлэгч, экспортлогчдод нээлттэй болгох, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус арга хэмжээ нь олон улсын бизнесийн чухал платформ болон хөгжжээ.

“Шинэ эрин, хамтын ирээдүй” уриан дор зохион байгуулагдаж буй ес дэх удаагийн экспод дэлхийн 162 улс, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Гадаадын 4,142 аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн нийт талбай анх удаа 440 мянган ам метрээс давжээ. Мөн Fortune Global 500 жагсаалтад багтдаг болон салбартаа тэргүүлэгч 300 гаруй компани оролцож байгаа нь энэ удаагийн экспогийн цар хүрээг илтгэж байна.

Экспогийн бизнесийн үзэсгэлэн нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл ба мэдээллийн технологи, өргөн хэрэглээний бараа, эмнэлгийн тоног төхөөрөмж ба эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа гэсэн зургаан үндсэн чиглэлтэй. Үүнээс гадна гарааны болон өсөлтийн шатны компаниудын шинэ технологи, инновацын бүтээгдэхүүнийг танилцуулах тусгай хэсэг ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдах Хунчяогийн олон улсын эдийн засгийн форум, бизнес уулзалт, худалдан авагч, нийлүүлэгчдийн уулзалт, хөрөнгө оруулалтын танилцуулга зэрэг арга хэмжээ нь оролцогч аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна бизнесийн бодит харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавих боломжийг бүрдүүлдэг.

Монгол Улсын үндэсний павильоны оролцоо нь уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн олон улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Түүнчлэн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцааг шинэ түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН 10 ДУГААР САРЫН ТОЙМ
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19