Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
INTERMAT 2027 нь барилга, дэд бүтэц, зам, гүүр, газар шорооны ажил болон барилгын машин механизмын салбарын олон улсын мэргэжлийн үзэсгэлэн юм. Үзэсгэлэн Францын Парис хотын хойд хэсэгт байрлах Paris Nord Villepinte үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах ба барилгын салбарын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дистрибьютер, инженер, гүйцэтгэгч болон худалдан авагчдыг нэг дор цуглуулж, шинэ бүтээгдэхүүн, технологитой танилцах, бизнесийн харилцаа тогтоох боломж олгодог.
Тус үзэсгэлэнд 1200 гаруй оролцогч компани, 173,000 мэргэжлийн хүмүүс, үзэсгэлэн гаргагчдын 68% нь олон улсын, 127,500 зочин, 30% нь худалдан авалтын төслүүдтэй, Демо бүс зэрэг дотор болон гадна үзэсгэлэнгийн талбай нь 125,000 гаруй кв.м, Зочдын 81% нь үзэсгэлэн дээр худалдан авалт эсвэл хөрөнгө оруулалтад оролцдог, 300 гаруй сэтгүүлч оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэй мэдээлэл цацагддаг байна.
Тус үзэсгэлэнгээр:
-
Барилгын хүнд машин механизм, экскаватор, ачигч болон газар шорооны тоног төхөөрөмж.
-
Зам барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын техник, шийдлүүд.
-
Барилгын тоног төхөөрөмжийн автоматжуулалт, дижитал технологи.
-
Эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай шийдлүүд.
-
Машин механизмын сэлбэг, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа.
-
Үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй уулзах, хамтын ажиллагаа болон импортын боломж судлах.
Монголын барилга, зам, эрчим хүч, дэд бүтцийн салбарын байгууллага, бизнес эрхлэгчдийн хувьд уг үзэсгэлэн нь:
-
Шинэ техник, тоног төхөөрөмжийн сонголт, үнийг харьцуулах.
-
Европын болон бусад улсын үйлдвэрлэгчидтэй шууд холбогдох.
-
Монгол Улсад импортлох боломжтой тоног төхөөрөмж, сэлбэгийн нийлүүлэлтийн нөхцөлийг судлах.
-
Технологийн шинэчлэл, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдтэй танилцах.
-
Ирээдүйн хамтын ажиллагаа, дистрибьютерийн гэрээ болон худалдан авалтын боломжийг судлахад ач холбогдолтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.intermatconstruction.com/en
Хугацаа: 2027 оны 4 дүгээр сарын 21–24 өдрууд
Байршил: “Paris- Nord Villepinte” үзэсгэнлэнгийн төвд, Франц улс