ЧАНАРЫН МЕНЕЖЕРИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Чанарын менежерийг чадавхжуулах” сургалт нь байгууллагын үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, үйл явцыг тасралтгүй сайжруулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой.
Сургалтын агуулга:
Чанарын удирдлагын суурь ойлголт
Процесс сайжруулалтын арга хэрэгслүүд
Чанарын шинжилгээний аргачлал
Чанарын менежерийн эзэмших шаардлагатай ур чадвар
Чанар сайжруулах төлөвлөгөө боловсруулах арга зүй
Сургагч багш: Г.Баярцэцэг (PhD), ШУТИС-ийн Менежментийн сургуулийн ахлах багш.
Сургалтын онцлог:
Чанарын удирдлагын практик арга хэрэгсэл эзэмших
Өгөгдөлд суурилсан асуудал шийдвэрлэх арга барилд суралцах
Байгууллагын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх аргачлал эзэмших
Дасгал ажил, кейс судалгаа, хэлэлцүүлэгт оролцох
Сургалтын мэдээлэл:
Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 11–12
Цаг: 09:00–17:00
Хэлбэр: Танхим
Төлбөр: 350,000 төгрөг
Гэрчилгээ: Сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод МҮХАҮТ-ын гэрчилгээ олгоно.
Зорилтот оролцогчид:
Байгууллагын удирдлага, менежерүүд
Чанарын менежерүүд
Дотоод хяналт, чанарын баталгаажуулалтын ажилтнууд
Процесс сайжруулалт, бүтээмжийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд
Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж буй байгууллагын ажилтнууд
Холбоо барих: 9906 0039, 90279070
Цахим шуудан: training@mongolchamber.mn
