МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29 1

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв (ХБИХЭДТ)-ийн дарга Ц.Ганчимэг болон холбогдох хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил олгогчдын ойлголт, хандлагыг сайжруулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй ажлын байрны орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

ХБИХЭДТ-өөс аж ахуйн нэгж, байгууллагуудад ажлын байрны хүртээмж, тохируулгын үнэлгээ хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахтай холбоотой төрийн дэмжлэг, хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгөх, ажил олгогчдод зориулсан сургалт зохион байгуулах, хууль, эрх зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийллээ.
Шинээр элссэн гишүүн байгууллагууд
болормаа
сайн байна уу холбоо барих дугаар бна уу
Сүүлд нэмэгдсэн мэдээ