АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникч, мэргэжилтэн, ажилтнуудад зориулсан “Ажлын байран дахь сургагч, дадлагажуулагч бэлтгэх хөтөлбөр”-ийн сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хандлагыг ажлын байранд хөгжүүлэх, туршлагатай ажилтнуудын мэдлэг, арга барилыг бусдад эзэмшүүлэх, хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэсэн олон улсын арга зүйд суурилсан хөтөлбөр юм.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хосмог хэлбэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ажлын байран дахь сургагч, дадлагажуулагч чухал үүрэгтэй. Тэд суралцагчдад үйлдвэрлэлийн бодит орчинд мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны соёл, мэргэжлийн зөв хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Мөн шинэ ажилтныг ажлын байранд дасан зохицуулах, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын мэдлэг, туршлагыг хадгалж, түгээн дэлгэрүүлэх замаар бүтээмж, хүний нөөцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
