Дэмжлэг хүсэх тухай
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо нь 2026 оны 12 дугаар сарын 12-ноос 17-ны өдрүүдэд БНХАУ-ын Макаогийн Тусгай захиргааны бүсэд зохион байгуулагдах “Сайн дурын ажилтны менежмент: Сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэх хүртээмжтэй үйчилгээ” сэдэвт 5 өдрийн сургалтад хамрагдахаар төлөвлөж байна.
Мөн арга хэмжээний үеэр Макаогийн хараагүйчүүүдийн холбоо болон харааны бэрхшээлтэй иргэд суралцдаг тусгай сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, хараагүй иргэдийг хэрхэн боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх талаар сайн туршлага судлах, нөхөн сэргээх, дасан зохицох спортын түргэвчилсэн сургалтанд суух зэрэг үйл ажиллагаа болно. Энэхүү туршлага солилцох үйл ажиллагаа нь манай орны харааны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, спортоор хичээллэх, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.
Тус арга хэмжээнд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа /бүрэн хараагүй/, Монголын хараагүй массажистуудын холбооны Ерөнхийлөгч Э.Батхишиг /сул хараатай/, МХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхтуул /сул хараатай/, Д.Мөнх-Эрдэнэ /бүрэн хараагүй/, Ч.Очиррэнчин /сул хараатай/, Ж.Оюунгэрэл /бүрэн хараагүй/ нарын нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцоно.
Зорчих бүрэлдэхүүнд бүрэн хараагүй болон сул харааны бэрхшээлтэй иргэд олноор оролцож байга тул тэдний аюулгүй байдал, ая тухтай байдлын үүднээс агаарын тээврээр зорчихоор төлөвлөж байна.
Макаогийн сургалтанд хамрагдах нэг хүний хоол, буудал, нислэгийн тийзний зардал нийт 5 сая төгрөг төсөвт өртөгтэй байна.
Иймд эрхэм та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн боломжоор санхүүгийн дэмжлэг үзүүлж, харааны бэрхшээлтэй иргэдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажиллахыг хүсье.
Холбоо барих: 91110569
Хүндэтгэсэн,
МХҮХ-ны ерөнхийлөгч: Ч.Дэлгэрмаа