"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
"SWATI SPENTOSE" Pvt.Ltd нь Энэтхэг Улсын Мумбай хотод төвтэй, эмийн үйлдвэрлэлийн салбарт 60 гаруй жилийн туршлагатай компани юм. Тус компани нь эмийн идэвхт найрлага болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн зах зээлд нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Одоогийн байдлаар дэлхийн 70 гаруй орны хэрэглэгч, харилцагчдад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны АНУ-н эм үйлдвэрлэлийн зохистой дадал, Европын Холбооны эм үйлдвэрлэлийн зохистой дадал болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эм үйлдвэрлэлийн зохистой дадал зэрэг олон улсын байгууллагын зөвшөөрөл, гэрчилгээ, стандартаар баталгаажсан.
Эмийн үйлдвэрлэл, экспорт болон бизнесийн хөгжлийн туршлага дээрээ тулгуурлан тус компани Монгол Улсад хөрөнгө оруулах боломж хайж байна. Тухайлбал, эмийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, нарны эрчим хүч болон уул уурхайн салбарт стратегийн түншлэл байгуулах, хамтарсан үйлдвэр байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна.
Тус компани Монгол Улсад дараах салбаруудын хүрээнд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
- Эмийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбар
Эмийн хамтарсан үйлдвэр барих, технологийн хамтын ажиллагааг эхлүүлэх, эмийн бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах.
- Сэргээгдэх эрчим хүч
Нарны эрчим хүч болон бусад сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах.
- Нарны эрчим хүч болон нарны хавтан үйлдвэрлэл
Нарны хавтан үйлдвэрлэх, нийлүүлэх, суурилуулах, түүнтэй холбоотой дэд бүтцийн төслүүдэд оролцох боломжийг судлах.
- Уул уурхай, ашигт малтмал
Уул уурхай, ашигт малтмалын боловсруулалт, үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх болон стратегийн түншлэл байгуулах талаар судлах.
- Газрын ховор элемент, металл болон хайлш
Түүхий эдийн эх үүсвэр, боловсруулалт хийх болон эдгээр салбарт хөрөнгө оруулалт хийх.
Сонирхсон бизнес эрхлэгчид доорх хаягаар холбоо барина уу.
Холбоо барих: James Rajan
Утас: +91 22 68625202 /оффис/, +91 9969435374 /гар утас/
И-мэйл хаяг: pr@v-group.in