(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026/05/27 0

УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр зорьж буй ажлуудаа танилцуулан бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Б.Пунсалмаа, Р.Батболд болон МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, танхимын дэргэдэх зөвлөлийн дарга нар оролцлоо. УИХ-ын даргын зүгээс бизнес босгох, ажлын байр бий болгох, бизнесийн эрсдэл үүрэх нь амаргүйг сайн мэдэж байгаагаа илэрхийлээд "Төр, бизнес хоёр нэг завинд сууж байгаа, нэгнээ торгож биш, дэмжиж байж хоёулаа хожно, улс хөгжинө. Татвар төлөгчдөө сонсохгүй татварын бодлого гэж байх ёсгүй. Сайн парламент баялаг бүтээгчдээ байнга дэмжинэ" хэмээн онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав энэ хавар бизнесийн орчны хууль эрх зүйн томоохон шинэтгэл хийгдэнэ гэсэн хүлээлт бизнес эрхлэгчдийн дунд байгааг дурдаад танхимын судалгаагаар бизнес эрхлэх итгэл тодорхой салбаруудад, тухайлбал худалдаа, үйлчилгээний салбарт буурсан дүнтэй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж, зах зээл дээр авлигагүй, төрийн далд системгүйгээр цэвэр бизнесийн зарчмаар ажиллах орчныг бүрдүүлэх нь чухал байгааг онцоллоо. Мөн борлогдоогүй барааны татварыг урьдчилж төлдөг НӨАТ-ын тогтолцоо нь өртөг болон инфляцыг хөөрөгдөж, бизнесүүдэд дарамт болж, төрийн тайлан, бүртгэлийн шаардлага нүсэр болсон нь зардлыг нэмэгдүүлж байгааг анхаарах шаардлагатайг хэлэв. Мөн Монгол Улс Европ, Евроази болон ОХУ, БНХАУ-ын интеграцын дунд оршдог тул бүс нутгийн энэхүү харилцааг хөдөлгөх гол хүчин нь хувийн хэвшлийн хөгжил байх ёстойг цохон тэмдэглэв.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар "Бизнесийн орчны нөхцөл байдал" судалгааны 2026 оны урьдчилсан үр дүнг танилцууллаа. Уг судалгаагаар бизнесийн орчны ерөнхий үнэлгээ дунджаар 2.68 (1-5 онооноос) буюу "дунд" гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Ялангуяа засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн бага буюу 2.15 үнэлгээтэй гарсан бөгөөд үүнд төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу (1.82), авлига, хээл хахууль их (1.86) байгаа нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын нэгж хоорондын уялдаа холбоогүй байдал (34.3%), хүнд суртал (33.9%), дүрэм журмын тодорхойгүй байдал (31.9%) болон авлигал (22.3%) зэргийг нэн тэргүүнд сайжруулах шаардлагатайг судалгааны дүн харуулсныг онцлон танилцууллаа.

Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчдийн зүгээс татварын гол зарчмуудад тулгуурлан шийдвэр гаргадаг байх, татварын суурийг нэмэгдүүлэх,  татвар жигд шударга байх зарчмыг барих, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, гадаад дотоод хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүй байх, НӨАТ-ийн босгыг нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгжүүдийг жижигрүүлэх үр дагавар хүргэх эрсдэлтэйг анхаарах, томоохон төслүүдийг татварын бодлогоор дэмжих, цахимжуулалтыг эрчимжүүлэн төрийн зардлыг бууруулах зэрэг олон асуудлаар тодорхой саналуудыг хэллээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга бизнес эрхлэгчдээс олон тодорхой саналууд хэлсэнд талархан, “саалийн үнээндээ тэжээл өгч байж сүү шимийг нь авдаг”-ийн нэгэн адил төр баялаг бүтээгчдээ дэмжиж байж татварын орлогыг бүрдүүлэн улс орноо авч явах болно гэж дурдсан ба бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад танхим болон бизнес эрхлэгчдийн зүгээс илүү идэвх санаачилгаа гаргах, тодорхой шийдлүүдийг санал болгох шаардлагатайг онцлоод дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05