ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран Худалдааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулна.
Уг хэлэлцүүлгээр Худалдааны тухай хуулийн төслийн талаар бизнес эрхлэгчдийн санал, байр суурийг сонсож, цаашид тусгах санал, зөвлөмжийг хэлэлцэнэ.
Иймд нийт бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцахыг урьж байна.
Хэзээ:2026 оны 08 дугаар сарын 24-ний 09:00 цагт
Байршил: МҮХАҮТ-ын 5 давхарт, 503 тоот хурлын танхим
Та бүхэн энэ линкээр хуулийн төсөлтэй танилцаж, саналаа ирүүлнэ үү.
Саналыг 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл info@med.gov.mn, policy@mongolchamber.mn цахим хаягаар илгээнэ үү
Холбоо барих хаяг: МҮХАҮТ-ын ГХБББГазар
Холбогдох утас:98110777, 77277070 (3)
