Монгол-Тайван бизнес форум
УЛААНБААТАР – ТАЙБЭЙ БИЗНЕС ФОРУМД УРЬЖ БАЙНА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хорооны Тайвань дахь (CIECA) салбар хамтран “Улаанбаатар – Тайбэй Бизнес Форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тус форумд дараах салбар, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Тайванийн компаниуд оролцоно. Үүнд:
🔹 Биотехнологи, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн
🔹 Аялал жуулчлал
🔹 Техник, технологи
Энэхүү бизнес форум нь Улаанбаатар, Тайбэйн аж ахуйн нэгжүүдэд харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түншлэл бий болгох, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх таатай орчныг бүрдүүлэх юм.
📌 Та бүхнийг тус бизнес уулзалтад өргөнөөр оролцож, Тайванийн компаниудтай шинэ түншлэл, хамтын ажиллагааны боломжоо өргөжүүлэхийг урьж байна.
Уулзалтанд оролцох хүмүүс доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
Холбоо барих: 77277070 (6), +976-99033339
И-мэйл хаяг: foreignrelations@mongolchamber.mn
Хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 1 (Мягмар гараг) 09:00–16:00 цаг
Байршил: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), 503 тоот хурлын танхим
