(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОС, ИНДОНЕЗИЙН ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМД УРЬЖ БАЙНА

2026/09/02 --> 2026/09/02

Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, шинэ зах зээлд өөрийн бизнесийг тэлэх зорилготой “Түншлэл 2026” олон улсын бизнес форумд та бүхнийг оролцохыг урьж байна.

Энэхүү форум нь салбар бүрийн тэргүүлэгчидтэй шууд сүлжээ үүсгэх, туршлага солилцох, санамж бичиг (MOU) байгуулан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг тавих онцгой платформ юм.

Зохион байгуулагчид

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)

Хамтран зохион байгуулагчид:

БНХАУ-ын Үндэстний Худалдааг Дэмжих Хороо (CCPNT)

БНСУ-ын Олон Улсын Менежментийг Дэмжих Нийгэмлэг (GMSA)

БНИУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Холбоо

Монгол Улсын "Эх Дэлхийн АУНТ" Нийгэмлэг

Чиглэл ба салбарууд:

Эрүүл мэнд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан

Аялал жуулчлал

Худалдаа, бизнес

Форумын боломжууд: Оролцогч байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хөрөнгө оруулалт татах, харилцан туршлага солилцох болон цаашдын хамтын ажиллагааны тодорхой боломжуудыг хэлэлцэнэ.

Хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр

Байршил: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Улаанбаатар хот

Холбоо барих утас: 77277070 – 6, 99033339