(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“FINE FOOD AUSTRALIA 2026” ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ САЛБАРЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026/08/31 --> 2026/09/03

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Австрали улсын Мельбурн хотноо 2026 оны 08 сарын 31-ний өдрөөс 09 сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Fine Food Australia 2026” үзэсгэлэнд оролцох, олон улсын туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнес аяллыг зохион байгуулж байна.

“Fine Food Australia 2026” нь Австрали болон Номхон далайн бүс нутгийн хүнс, шингэн хүнс, зочлох үйлчилгээний салбарын хамгийн том үзэсгэлэн бөгөөд 1000 гаруй үзэсгэлэн гаргагч компани, 30 гаруй орны үйлдвэрлэгчид, импортлогчид, дистрибьютерүүд, худалдан авагчид болон 21,000 гаруй салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулдаг олон улсын арга хэмжээ юм.

Үзэсгэлэнд дараах чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд түлхүү оролцдог. Үүнд

Хүнс, шингэн хүнс үйлдвэрлэгчид (мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, загас далайн гаралтай бүтээгдэхүүн, хөлдөөсөн хүнс, органик болон эрүүл хүнс, бэлэн болон хагас боловсруулсан хүнс, чихэр шоколад зууш, кофе цай),

Талх нарийн боовны салбар (талх нарийн боов үйлдвэрлэгчид, түүхий эд нийлүүлэгчид, нарийн боовны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид)

Зочлох үйлчилгээ, тоног төхөөрөмж (гал тогооны тоног төхөөрөмж, ресторан, кафе, зочид буудлын тоноглол, хөргөлтийн систем, кофе машин, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж)

Сав баглаа боодол (хүнсний сав баглаа боодол, байгальд ээлтэй савлагаа, take-away болон хүргэлтийн савлагаа)

Технологи, программ хангамж (POS систем, рестораны удирдлагын программ, захиалга, хүргэлтийн шийдэл, ухаалаг гал тогооны технологи, Retail болон Hospitality Tech компаниуд)

Энэхүү бизнес аялалд хамрагдан Австрали болон Номхон далайн бүс нутгийн зах зээлд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын боломжийг судлах, хүнс, зочлох үйлчилгээний салбарын сүүлийн үеийн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, инновацтай танилцах, олон улсын туршлага судлахыг урьж байна.

Товч хөтөлбөр:
08/30-ны өдөр   -  Улаанбаатар – Мельбурн нислэг
08/31-ны өдөр  -  Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
09/01-ний өдөр   -  Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
09/02-ний өдөр   -  Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
09/03-ны өдөр     -  Хотын аялал, Чөлөөт өдөр
09/04-ний өдөр   -  Улаанбаатар нислэг

Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх бол хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

/Зохион байгуулагч талаас урилга авч виз мэдүүлэх тул зөвхөн чиглэл зорилго нийцсэн, Австрали улсын визний материалын шаардлага хангасан оролцогчдыг бүртгэнэ. Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу!/

Бүртгэл хүлээн авсныг зохион байгуулагч талаас мэдэгдсэний дараа төлбөрөө тушаан бүртгэлийг баталгаажуулна.

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүртэл

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: Австрали улс, Мельбурн хот, “Мельбурнийн Конвенц,  Үзэсгэлэнгийн Төв”

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77277070-4, 80117010