БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрээн хотын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНХАУ, ӨМӨЗО-ны Эрээн хотын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн танхим
Үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 15-23-ны өдрүүдэд
2008 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн тус үзэсгэлэнд оролцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах хүсэлтэй үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Үзэсгэлэн C, D танхимд зохион байгуулагдана. Үүнд:
- C танхим - Олон улсын онцлог бараа бүтээгдэхүүн
- D танхим – Хятадын дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн
Тус үзэсгэлэнд Монгол Улсаас 70 гаруй ААН-ийг оролцуулахаар төлөвлөөд байна.
Мөн төрөлжүүлсэн бүртгэл хийх тул бараа бүтээгдэхүүний төрлөөс хамааран талбайн тоо хязгаартай.
- Талбайн түрээсийн төлбөр: 9м2 стандарт талбай (3*3)
- Танхимын гишүүн байгууллага: 1,150,000 төгрөг
- Танхимын гишүүн бус байгууллага: 1,250,000 төгрөг
Бүртгэлийн хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүртэл
Оролцох хүсэлтэй ААН, Бизнес эрхлэгчид доорх линкээр орж бүртгэлээ илгээнэ үү. Бүртгэл баталгаажсан эсэхийг хариу мэдэгдэнэ.
Холбоо барих:
Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 80117010 (зөвхөн ажлын цагаар залгана уу!)
Цахим шуудан: Chamberexhibition@gmail.com
